Манай орны боловсролын системийг орос боловсролын суурьтай гэж олон судлаачид тэмдэглэсэн байдаг. Энэхүү систем нь америк, англи, герман боловсрол, сургалтын тэргүүний туршлагуудаар баяжигдаж, нилээд ахиц дэвшил гарч, түүнийг даган боловсролын системд ажиллаж буй хүн бүрт олон шинэ боломж, сорилтыг тулгаж байгаа юм. Алив гадаад орны сайн туршлагыг хуулбарлан үр дүнтэй нутагшуулаад, дараа өөрийн үндэсний боловсролын системийг загварчлан хөгжүүлж байгаа туршлагыг хятад, сингапур, филиппиний боловсролын системээс анзаарч болохоор байгаа юм. Бидний хэдэн судлаачид хамтран премиум боловсрол нэртэй боловсролын хөтөлбөрийг боловсруулан, өөрийн орны боловсролын системд нэвтрүүлэх том зорилго өвөртлөн ажиллаж байна. Боловсролын систем нь улсынхаа хөгжлийг хангагч гол салбар байх болзлыг хангаж байхын тулд хүн төвтэй, мэдлэгт суурилсан боловсролын бие даасан хөтөлбөртэй болох хэрэгтэй гэж үзэж байгаа юм.