Лаунчпад Монголиа коллеж нь Монгол хүн насан туршдаа суралцаж, насан туршдаа хөдөлмөр эрхлэх, чанартай амьдрах, өрсөлдөх чадвартай байх нөхцөл болзлуудыг боловсролын хөтөлбөрүүдийн тусламжтайгаар хангаж байх зорилготой. Мэргэжлийн боловсролын хөгжлийн замнал (Career path) -ыг дагана.

Зураг. Хөтөлбөрийн бүтэц, холбоос

Лаунчпад Монголиа коллежид суралцах хугацаа

  • Суурь боловсролтой иргэд5 жил
  • Бүрэн дунд боловсролтой иргэд4 жил
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын IV-с дээш зэрэгтэй иргэд3 жил
  • Дипломын боловсролтой иргэд2 жил
  • Бакалаврын зэрэгтэй иргэд1.5 жил
  • Багш мэргэжилтэй иргэд1 жил

            Сингапур скүүл оф Монголиа, Майндсет МСҮТ төгсөгчид нь шатлан суралцах бөгөөд бакалаврын хөтөлбөрт суралцах хугацаа нь 3 жил байна.

Лаунчпад коллежид элсэгчдэд тавигдах шаардлага

Насанд хүрсэн хүн элсэх хүсэлт гаргах эрхтэй.

Коллежийн элсэлтийн шалгалтыг өгч тэнцсэн байна. Нэг иргэн элсэлтийн шалгалтыг 3 удаа өгөх эрхтэй.

Боловсролын салбарын мэргэжилтэй, хөдөлмөр эрхэлдэг байсан бол давуу тал болно. Ажлын туршлагыг харгалзан шалгалтаас чөлөөлөх асуудлыг сургуулийн захиргаа шийдвэрлэнэ.