card

ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ

МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

 

Салбар: Боловсрол

Мэргэжлийн нэр: Багш, Сургуулийн өмнөх насны боловсрол

Мэргэжлийн индекс: 011201

Мөрдөж эхлэх огноо: 2019.09.01

Хянах огноо: 2022.06.01

 

Мэргэжлийн нэр: Багш, сургуулийн өмнөх насны боловсрол

Мэргэжлийн тодорхойлолт:  

Сургуулийн өмнөх боловсролын багш нь чанартай юм уу тоглоом тоглуулах арга хэлбэрээр сургуулийн өмнөх хүүхдийн бие оюуны хөгжлийг дэмжих үйл ажиллагааг мэргэшлийн түвшинд эрхэлнэ.

Гүйцэтгэх үүрэг:

а) хүүхдийн хөдөлгөөний чадвар, хамтран ажиллах болон нийгэм олонтой харилцах дадлага итгэл, харилцан ойлгоцыг дэмжихэд чиглэсэн ганцаарчилсан, бүлгийн хэмжээнд явуулах үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах

б) үлгэр ярих, дүрд тоглох, дуу дуулах, холбоо үгс, албан бус яриа, асуулт хариулт явуулах зэргээр хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжих

в) хүүхдүүдийг урлаг уран сайхан, жүжиглэл, дуу хөгжим, биеийн тамирын арга хэмжээнд оролцуулж өөрийгөө илэрхийлэх ажиллагаанд дадлагажуулах

г) сурагчдын сурлагыг тодорхойлох, тэдний хөгжил, сэтгэл хөдөлгөөн, эрүүл мэндтэй холбоотой асуудлаар эцэг эхтэй зөвлөлдөх

д) хүүхдүүдийн хоол тэжээл, эрүүл мэнд, аюулгүй байдлын хэрэгцээг ажиглах, үнэлэх, хөгжлийн явцад нь тулгарах асуудлыг олж илрүүлэх

е) аюулгүй байдлыг ханган хүүхдүүдийн үйл хөдөлгөөнийг хянах, зөрчлийг нь шийдвэрлэх

ж) зөв хооллох, хувцаслах, ариун цэврийн дэг журамд суралцуулах

з) эцэг эх, багш нартай хүүхдийн өсөлт хөгжил, асуудал бэрхшээлийн талаар ярилцах, нэмэлт сургалтанд хамруулах шаардлагыг тодорхойлох

и) бага насны хүүхдүүдтэй ажилладаг үйлчилгээний бусад байгууллагатай харилцаа тогтоох, хамтран ажиллах

Зэрэг, түвшин: бакалаврын

Суралцах хугацаа: 1-4 жил

Багц цаг: 120 цаг

Элсэгчдийн боловсрол: Бүрэн дунд боловсролоос дээш

Хувилбарын дугаар: 2019-01

Тусгай зөвшөөрөл олгосон байгууллага:

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

    Сургалтын төлөвлөгөө 3 жилийн хугацаанд туршилтын журмаар хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрийн үр дүнг хянах хугацаа нь 2022 оны 06 дугаар сарын 1ний өдөр.

Сургалтын хөтөлбөрийн нийт цаг нь 4222 буюу 124 багц цаг байна. Үүнээс:

  • 20 хувь онолын,
  • 46 хувь сургууль дээрх дадлагын,
  • 34 хувь ажлын байран дээрх сургалтын агуулгаас тус тус бүрдэнэ.

Сургалтын төлөвлөгөө нь дараах бүтэцтэй байна. Үүнд:

  • Ерөнхий суурь хичээлийн агуулга: 696 цаг (32 багц цаг)
  • Мэргэжлийн суурь боловсрол олгох агуулга: 1296 цаг (27 багц цаг)
  • Мэргэшүүлэх хичээлийн агуулга: 1510 цаг (48 багц цаг)
  • Сонгох болон дадлага: 600 цаг(17 багц цаг)