ЛАУНЧПАД МОНГОЛИА

ДЭЭД БОЛОВСРОЛЫН КОЛЛЕЖ

 

 

БАТЛАВ: УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА

Б.ГАЛБАДРАХ

 

 

БИЗНЕСИЙН УДИРДЛАГА

МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

 

 

Аж үйлдвэрийн салбар: Эдийн засаг

Мэргэжлийн нэр: Бизнесийн удирдлага, энтрепренёр

Мэргэжлийн индекс: 041301

Мөрдөж эхлэх огноо: 2019.09.01

Хянах огноо: 2022.06.01

 

Мэргэжлийн нэр: Бизнесийн удирдлага, энтрепренёр

Мэргэжлийн тодорхойлолт:  

Энэ сургалтын хөтөлбөрийн сургалтад хамрагдсан суралцагч нь ашгийн төлөө болон ашгийн төлөө бус байгууллагыг амжилттай удирдахад шаардлагатай энтрепренёр чадамжуудад суралцсан байна. Бизнесээ эхлүүлэх, бизнесээ амжилттай эрхлэх, хөтлөн явуулах, инновацийн удирдлагыг хэрэгжүүлэх, бараа үйлчилгээгээ зах зээлд амжилттай нэвтрүүлэх, санхүүжилтийн олон суваг нээх зэрэг мэдлэг, ур чадвар, хандлагыг эзэмшсэн байна.

Зэрэг, түвшин: Дипломын, бакалаврын

Суралцах хугацаа: 1-3 жил

Багц цаг: 120 цаг

Элсэгчдийн боловсрол: Бүрэн дунд боловсролоос дээш

Хувилбарын дугаар: 2019-01

Тусгай зөвшөөрөл олгосон байгууллага:

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

 

Сургалтын хөтөлбөр боловсруулсан ажлын хэсэг:

Ахлагч:          Рэймонд Тэй (Ph.D)

Гишүүд:         Ваймэн Ю (Ph.D)

                        Н.Наранчимэг (Ph.D)

                        Д.Ганцэцэг (Ms.Acc)

  Нарийн бичиг

П.Оюу-Эрдэнэ

Сургалтын хөтөлбөрт дүн шинжилгээ хийсэн зөвлөхүүд:

Чон Фүүк Иен (Ph.D)          Боловсролын зөвлөх

Д.Гансүлд (Ms.Econ)          Эдийн засгийн багш                                                         

 

   Улааччандмань ХХК-ийн дэргэдэх Лаунчпад Монголиа Коллеж нь зохиогчийн эрхийг эзэмшинэ. Коллежийн бичгээр олгосон зөвшөөрөлгүйгээр тус баримт бичгийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн ашиглах, хувилан олшруулахыг хориглоно.

Сургалтын үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалт

Лаунчпад Монголиа коллеж нь “бизнесийн удирдлага” мэргэжлийн хөтөлбөрийг Парксайд төв дээрх СтартАп төв, Сингапур скүүл оф Монголиа, Төв аймгийн Батсүмбэр сум дахь бүтээлч үйлдвэрлэл, үхрийн аж ахуй, зөгийн аж ахуй, хүнсний үйлдвэр, зочид буудал, аялал жуулчлалын дадлагын газруудад зохион байгуулна.

Зураг. Үйл ажиллагааны бүтэц

Сургалтын 20 хувиас ихгүй агуулгыг зайны сургалтын хэлбэрээр эзэмшихийг зөвшөөрнө. (Монголиа Дижитал Скүүл)

Сургалтын төлөвлөгөө

Сингапур Улсын ICASTEC коллеж, Темасек Политехник коллежийн Лаунчпад төвийн хэрэгжүүлдэг “Entrepreneurship” сургалтын хөтөлбөрийг франчайз эрхтэйгээр хэрэгжүүлнэ.

Сургалтын төлөвлөгөөг сургуулийн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, удирдах зөвлөлийн дарга батална.

Сургалтын төлөвлөгөө 3 жилийн хугацаанд туршилтын журмаар хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрийн үр дүнг хянах хугацаа нь 2022 оны 06 дугаар сарын 1ний өдөр.

Сургалтын хөтөлбөрийн нийт цаг нь 3456 буюу 120 багц цаг байна. Үүнээс:

  • 40 хувь онолын,
  • 40 хувь сургууль дээрх дадлагын,
  • 20 хувь ажлын байран дээрх сургалтын агуулгаас тус тус бүрдэнэ.

Сургалтын төлөвлөгөө нь дараах бүтэцтэй байна. Үүнд:

  • Ерөнхий суурь чадамжийн агуулга: 1280 цаг (32 багц цаг)
  • Мэргэжлийн суурь чадамжийн агуулга: 1200 цаг (30 багц цаг)
  • Мэргэшүүлэх чадамжийн агуулга: 2200 цаг (55 багц цаг)
  • Сонгох чадамжийн агуулга: 120 цаг(3 багц цаг)