Майндсет МСҮТ нь гарааны бизнесийг дэмжих олон үйл ажиллагаа төлөвлөж байгаагийн нэг нь “Төв аймгийн брэндийг дэлхийд…” уриатай зорилтот төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

     Энэ төслийн хүрээнд Төв аймгийн сум бүрт очиж, судалгаа сургалт хийснээр сум бүрийн онцлогт нийцсэн үйлдвэрлэл, үйлчилгээний бизнесийн сүлжээг загварчлахын зорин ажиллаж байна.

     Тухайлбал, Батсүмбэр суманд үхрийн сүү, зөгийн балны нэмүү өртгийн сүлжээ бий болгох, Баяндэлгэр суманд зөөлөн цагаан эсгий гутлыг орчин үеийн загвар, хийц, чанартайгаар үйлдвэрлэх, Лүн суманд зам дагуух худалдаа үйлчилгээний цогцолбор системийг шинээр загварчлах, Улаанбаатар хотод Нарантуул худалдаа үйлчилгээний төв дээрх худалдаа эрхлэгчдийг нэгтгэн IT-д суурилсан худалдаа эрхлэх төв байгуулах зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

     Төслийг хэрэгжүүлэхдээ:

  1. Тухайн сум, орон нутгийн иргэдэд энтрепренёр сэтгэлгээ, хандлага төлөвшүүлэх Майндсет модулийн цогц сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулна.
  2. Зорилтот төслийн дагуу сумын иргэдийн хоршоог байгуулна. Хоршооны гишүүн бүр нь 350.000 төгрөгийн гарааны хөрөнгө оруулалтыг хоршоондоо нийлүүлнэ. Хоршоог үүсгэн бий болгоно.
  3. Төслийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн судлаач, экспертүүд мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулна.
  4. СтартАп төвийн сургагч багш нараар хичээл заалгаж, бизнесийн төлөвлөгөөг боловсруулна.
  5. Бизнес төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлнэ.
  6. Бизнесийнхээ хөрөнгө оруулалтаа босгох, зээл авах, хөнгөлөлтөд хамрагдах ажлыг хоршооны гишүүд хамтран хийнэ.
  7. Гадаад, дотоод хамтрагчидтай холбоо тогтооно.
  8. Бүтээгдэхүүний зах зээлд гаргана.