Манай оронд яам, газар, хүрээлэн, мэргэжил дээшлүүлэх институт зэрэг боловсролын салбарыг захиргааны, мэргэжлийн болон аргазүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллагууд байдаг. Гэвч боловсролын салбарын хөгжлийн шинэ чиг хандлага, арга туршлага, уур амьсгалыг судлан хөгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага судалга, хөгжүүлэлтийн байгууллага үгүйлэгдэж байдаг. Иймд залуу багш нарыг сургуулийн амьдралд бэлтгэх, сургаж хөгжүүлэх цөөнгүй санаа сэдэл байдгаас судлаач багш нарыг дэмжих ажлыг хийж хэрэгжүүлэх санг байгуулж байна. Манай сан нь боловсролын зарим асуудлаар  цуврал ном бэлтгэн гаргах, гадаадын сайн номнуудыг монгол хэл рүү орчуулах, түүнчлэн судлаач багш нарын бүтээлийг хэвлэх ажлыг ивээн тэтгэж олны хүртээл болгоход дэм үзүүлэх, судалгааны ажилд нь бага гэлтгүй тэтгэлэг (грант) олгох, боловсролын байгууллагуудад эрэмбэ тогтоох зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлнэ.