ЛАУНЧПАД МОНГОЛИА

ДЭЭД БОЛОВСРОЛЫН КОЛЛЕЖ

 

 

БАТЛАВ: УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА

Б.ГАЛБАДРАХ

 

 

БАГА АНГИЙН БАГШ

МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

 

 

Салбар: Боловсрол

Мэргэжлийн нэр: Багш, Бага ангийн боловсрол

Мэргэжлийн индекс: 011301

Мөрдөж эхлэх огноо: 2019.09.01

Хянах огноо: 2022.06.01

 

Мэргэжлийн нэр: Багш, бага ангийн боловсрол

Мэргэжлийн тодорхойлолт:  

Бага насны хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэх чадвар эзэмшсэн, хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих сургалтын аргазүй, технологийг боловсруулах чадвартай, судалгаанд суурилсан сургалтыг зохион байгуулах, асуудалд суурилсан үнэлгээний аргазүйг эзэмшсэн цогц чадамж бүхий мэргэжилтэн, судлаач, үнэлгээний ажилтан багшийг бэлтгэн.  

Зэрэг, түвшин: бакалаврын

Суралцах хугацаа: 1-4 жил

Багц цаг: 120 цаг

Элсэгчдийн боловсрол: Бүрэн дунд боловсролоос дээш

Хувилбарын дугаар: 2019-01

Тусгай зөвшөөрөл олгосон байгууллага:

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

  Улааччандмань ХХК-ийн дэргэдэх Лаунчпад Монголиа Коллеж нь зохиогчийн эрхийг эзэмшинэ. Коллежийн бичгээр олгосон зөвшөөрөлгүйгээр тус баримт бичгийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн ашиглах, хувилан олшруулахыг хориглоно.

Сургалтын хөтөлбөр боловсруулсан ажлын хэсэг:

АХЛАГЧ:     Б.Галбадрах (Ph.D)

БОЛОВСРУУЛСАН БАГ

  1. А.Ганчимэг, , 118-р сургуулийн бага ангийн багш (заах аргач)
  2. Э.Лхагвадулам, 131-р сургуулийн бага ангийн багш
  3. Б.Дулмаа, 4-р сургуулийн бага ангийн багш (заах аргач)
  4. Д.Мөнхзаяа, 62-р сургуулийн бага ангийн багш (заах аргач)
  5. Б.Авирмэд, 1-р сургуулийн бага ангийн багш (тэргүүлэх)
  6. З.Нарангарав, Оюуны ундраа цогцолбор сургуулийн бага ангийн багш
  7. П.Баянтогтох, 84-р сургуулийн бага ангийн багш
  8. Д.Мөнхцэцэг, 115-р сургуулийн бага ангийн багш (тэргүүлэх)
  9. Б.Будцэцэг, Ирээдүй цогцолбор сургуулийн бага ангийн сургалтын менежер (тэргүүлэх)
  10. Н.Будцэцэг, 75-р сургуулийн бага ангийн багш, (тэргүүлэх)
  11. С.Наранцэцэг, Ирээдүй цогцолбор сургуулийн бага ангийн багш (тэргүүлэх)
  12. Б.Уянга, Ирээдүй цогцолбор сургуулийн бага ангийн багш
  13. Б.Наранбат, 38-р сургуулийн бага ангийн сургалтын менежер (тэргүүлэх)
  14. Д.Болормаа, 38-р сургуулийн бага ангийн багш (тэргүүлэх)
  15. Ч.Чагцал, 1-р сургуулийн бага ангийн багш, (зөвлөх)
  16. Г.Алтантулга, Сингапур сургуулийн бага ангийн багш

ЧИГЛΥΥЛЭГЧ БАГШ

Ц.Мөнхнаран (II зэрэгт гэрчилгээт чиглүүлэгч)

ДАКУМЫН ТУСЛАХ

ЧИГЛҮҮЛЭГЧ БАГШ

Д.Эрдэнэбат  (I+ зэрэгт гэрчилгээт чиглүүлэгч)

БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ЗОХИЦУУЛАГЧ

Б.Оюунбадрах, LAUNCHPAD COLLEGE

Төслийн менежер                                                     

ЗӨВЛӨХ БАГ

Ө.Цэндсүрэн, SSM сургуулийн гүйцэтгэх захирал

Л.Уртнасан , Нийслэлийн боловсрол газрын мэргэжилтэн

Чон Фуук Иен, Боловсролын зөвлөх

Сингапур Улсын Боловсролын Их сургуулийн хөтөлбөрийг суурь агуулгыг бүрэн авч, өөрсдийн хөгжүүлсэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн хөгжүүлнэ.

Сургалтын төлөвлөгөөг сургуулийн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, удирдах зөвлөлийн дарга батална.

Сургалтын төлөвлөгөө 3 жилийн хугацаанд туршилтын журмаар хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрийн үр дүнг хянах хугацаа нь 2022 оны 06 дугаар сарын 1ний өдөр.

Сургалтын хөтөлбөрийн нийт цаг нь 3456 буюу 120 багц цаг байна. Үүнээс:

  • 40 хувь онолын,
  • 40 хувь сургууль дээрх дадлагын,
  • 20 хувь ажлын байран дээрх сургалтын агуулгаас тус тус бүрдэнэ.

Сургалтын төлөвлөгөө нь дараах бүтэцтэй байна. Үүнд:

  • Ерөнхий суурь чадамжийн агуулга: 1280 цаг (32 багц цаг)
  • Мэргэжлийн суурь чадамжийн агуулга: 1200 цаг (30 багц цаг)
  • Мэргэшүүлэх чадамжийн агуулга: 2200 цаг (55 багц цаг)
  • Сонгох чадамжийн агуулга: 120 цаг(3 багц цаг)