Covid-19 халдварын хөл хорионы үед хамгийн ихээр хохирол амссан нь Бага ангийн сурагчид юм. Учир нь тэд насан туршдаа хэрэглэх Суралцахуйд суралцаж, нийгэмшихүйн чадамжууд нь төлөвшдөг алтан үеэ гэртээ өнгөрөөсөн. Үүнийг ойрын 2-3 жилийн дотор нөхөхгүй бол тэд хэзээ ч нөхөхөөргүй оюун ухаан, ирээдүйд эзлэх байр суурь, олох орлого, нэр хүндээрээ хохирон үлдэх юм. Бидний зорилго бол 1 жилийн хугацаанд энэхүү хохирлыг бүрэн нөхөхөд оршино.

Иймд Ковидын үеийн ХОЦРОГДЛЫГ нөхөх тусгай хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн бид үзэж “СУРАЛЦАХУЙН ХОЦРОГДОЛ АРИЛГАХ” Модуль сургалтыг 7-10 насны сурагчдад зориулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хөтөлбөрийн нийт цаг 128 цаг. Сурагчид 2 өдөр төв дээр, 1 өдөр онлайн сургалтад хамрагдана. Багш нарыг хөтөлбөрийн заах арга зүйн сургалтад хамруулна. Багшаас тусгайлан мэргэжлийн ур чадвар шаардахгүй.

Энэ зорилтот төсөлд хамтран ажиллах ГАДААД ХЭЛНИЙ болон МЭРГЭЖЛИЙН сургалтын төвүүдийг урьж байна.

Мэдээлэл авах Утас: 89339449, 91104456

© 2021 он. UC EduGroup Company. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК