UC EduGroup company нь Сингапур улсын боловсролын сайн туршлагыг Монгол улсад авч ирэх, дотоодын системдээ бодит өөрчлөлт, инновацийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгуудыг тавин ажилладаг. Мөн Ковид-19 -ын халдварын тархалтаас үүдсэн хөл хорионд хамгийн их хохирол амссан салбар-уудын нэг нь Боловсролын салбар, түүн дотроо бага боловсролын суралцагчид. Учир нь тэд суралцахуйд суралцах, нийгэмшихүйд төлөвших алтан үеэ гэртээ, дэлгэцний ард өнгөрөөжээ.

Гэвч хөл хорионы улмаас боловсролын салбарт гарсан хамгийн том өөрчлөлт нь ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ-ийг богино хугацаанд, үр дүнтэй хэрэгжүүлж чадсан явдал юм. Иймээс манай байгууллагын судлаачид нэгдэж, дараах 2 төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж эхэллээ.

Тэдгээр нь:

  1. Ковидын үеийн суралцахуйн хоцрогдол арилгах хөтөлбөр
  2. FoL Campus (Сингапур) онлайн сургуулийг нээх

FoL Campus нь Сингапурын боловсролын хөтөлбөртэй, орчин үеийн блэндэд сургалтын арга зүйд түшиглэсэн, хиймэл оюун ухаанд суурилсан дижитал платформ, 100 хувь гадаад багштай, Сингапурт оюутан солилцоогоор сурах боломж нээгдэх зэрэг нь онцлог юм.

Бид энэ хичээлийн жилд 4,5 дугаар ангийн сурагчдад англи хэлний хичээлийг онлайнаар үзэх туршилтын сургалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Улмаар 8,9 дүгээр ангийн сурагчдад Computer Science мөн МСҮТ, Коллежийн оюутнуудад Энтрепренёршип хөтөлбөрөөр суралцах боломжийг олгоно.

© 2021 он. UC EduGroup Company. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК