Боловсролоор тэргүүлэгч орнууд нэмэлт хөтөлбөр буюу “сургуулийн дараах хөтөлбөр”-г олон янзаар туршин хэрэгжүүлсээр амжилтад хүрсэн туршлага багагүй бий. Тухайлбал, АНУ-д магнет сургууль, БНСУ-ын сургуулийн дараах хөтөлбөр, Сингапурын цогц хөтөлбөр, Финляндын хичээлээс гадуурх хөтөлбөр зэргийг дурдаж болно.

Сургуулийн хөтөлбөр нь хүүхдийн олон талт хөгжлийг дэмжиж чаддаг, нээлттэй, уян хатан, хялбар байгаасай гэж  эцэг эхчүүд, суралцагчид тэр ч байтугай багш нар ч хүсэж байдаг. Mongolia Digital School төслийн багийнхан суралцагчдад үндсэн сургалтаасаа гадуур өөрийн хүсэл сонирхлынхоо дагуу авьяас чадвараа тэтгэн хөгжүүлж, мөрөөдлөө бодит болгохын тулд төрөл бүрийн хөгжүүлэх хөтөлбөрийн сургалтыг СОНГОН суралцах боломж бий болгохыг зорин ажиллаж байна.

 

 

 

Бидний эхний алхам нь LearningLab гэж нэрлэгдэх блэндэд (уламжлалт, дижитал сургалт хосолсон) сургалтын төрөлжсөн байгууллагуудыг Хичээл тус бүрээр байгуулахаар ажиллаж байна. Үүний эхнийх нь болох Математикийн сургуулийг Сингапурын SAP group, Terry Chew Academy-тай хамтран байгуулж байгаа ба 2022 оны 1 дүгээр сарын 5наас Баянзүрх дүүргийн UB Tower оффист үүд хаалгаа нээх гэж байна.

 

Математикийн сургуулийн үндсэн хөтөлбөрүүд Сингапур улсын гоц авьяастай хүүхдүүдийн сонгон суралцдаг дараах хөтөлбөрүүд байна.

  • Unleash The Math Olympian in You математикийн олимпиадын хөтөлбөр
  • Super IQ, Maths хөтөлбөр
  • Computitional Thinking хөтөлбөр

 

Манай сургууль суралцагчдадаа англи хэлийг үнэ төлбөргүй заана. Мөн Сингапурт сурагч солилцоогоор суралцах, Зүүн өмнөд Азийн математикийн олимпиадад Terry Chew Academy-ийн хүүхдүүдтэй хамтран оролцох боломжийг олгож байгаагаараа давуу юм.

 

Эхний суралцагчдаа элсүүлэх сонгон шалгаруулалтыг 2 үе шатай зохион байгуулж байна.

  • Эхний шатанд Математик ур чадварын сорил
  • Удаах шатанд IQ, CT чадамжуудын сорил

© 2023 он. UC EduGroup Company. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК