Сингапур улсын Global Learning Labs байгууллагатай хамтын ажиллагаагаа албажууллаа. Бид 2018 оноос эхлэн Лаунчпад Монголиа коллежийг хамтран үүсгэн байгуулсан. Түүнчлэн Mongolia Digital School төслийн цахим платформыг хөгжүүлэх ажил дээр хамтран ажиллаж ирлээ.

Global Learning Labs байгууллагын үүсгэн байгуулагч Samuel Ang-ий санаачилсан Nation-wide Institutional Startup Innovation Platform хөтөлбөр нь өндөр амжилтад хүрч, Сингапур улсын Боловсролын яамны ивээл доор хэрэгжиж байгаа юм. Төслийн үр шимийг бүх боловсролын байгууллага хүртдэг, үндэсний инновацийн тогтолцоо бүрдүүлэхэд суурь болдог, гарааны бизнесүүд хөгжүүлэх Эко системийг бүрдүүлэхэд үнэхээр даацтай амжилт үзүүлсэн юм.

Тус төслийн хүрээнд үүсгэн байгуулсан гарааны компаниуд 2-75 сая сингапур долларын хөрөнгө оруулалтыг татдаг гайхам үзүүлэлтийг дурдах хэрэгтэй байх.

Түүнчлэн  Global Learning Labs болон UC Education Group хамтран дараах дэд төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа.

  1. Гарааны бизнесийг дэмжих эко систем бүрдүүлэх, дээд болон мэргэжлийн боловсролын байгууллагуудад энтрепренёршип хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ. Энэ хүрээнд
    • Сургалтын хөтөлбөрийг франчайз эрхтэйгээр түгээн дэлгэрүүлэх
    • Сургалтад хичээл заах багш нарт зориулсан цогц сургалт зохион байгуулах
    • Дээд болон МБС-ын байгууллагуудын удирдах ажилтнуудад зориулсан танилцах аялал зохион байгуулах
  2. Сургалтын цахим платформыг хөгжүүлж, монгол хүүхдүүд сингапур багшаар хичээл заалгах боломж бүрдүүлнэ.
    • SgLearningLabs.com платформ дээр Энтрепренёршип болон К-12 хөтөлбөрийн дижитал контентуудыг байршуулах, тасралтгүй баяжуулах, хөгжүүлэх
    • Mongolia Digital School төслийн блэндэд сургалтыг хамтран зохион байгуулах
    • Сингапурын боловсролын түвшний дагуу үнэлгээ зохион байгуулж, суралцагчдад дэмжлэг үзүүлэх
  3. Багш болон сурагч солилцоог Сингапур, Монгол улсад хамтран зохион байгуулна.
    • Монгол сурагчдыг Сингапур улсад STEAM болон англи хэлний зуны сургалт, сурагч солилцооны хөтөлбөрт хамруулах
    • Сингапур сурагчдыг Монгол улсад нүүдэлчин уламжлалтай танилцуулах аялал зохион байгуулах
    • Багш, менежерүүдэд зориулсан танилцах аяллыг зохион байгуулах зэрэг болно.

© 2023 он. UC EduGroup Company. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК