Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 91 дүгээр тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/170 дугаар тушаалд тус тус үндэслэн цахим платформд суурилан зохион байгуулагдах багшийн мэргэшлийн болон мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалтын модулиудыг Боловсролын ерөнхий газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/211 дүгээх тушаалаар баталлаа.

Уг тушаалд Mindset institute-ийн” “Ээлжит хичээлийн төлөвлөгөө боловсруулах арга зүй” сэдэвт модуль шалгарлаа. Тус сургалт нь 10 дугаар сараас 12 дугаар сарын хооронд Aplus.mn цахим хуудсанд байршин зохион байгуулагдана.

Бид энэхүү сургалтаар дамжуулан багш нарт дараах агуулгын хүрээнд мэдлэг эзэмшүүлэх юм.

МН1-Боловсролын  дижитал шилжилтийн үзэл санаа (концепци)

МН2-Сургалтаас суралцахуйд шилжилтийн үзэл санаа (концепци)

МН3-Ээлжит хичээлийн төлөвлөгөө боловсруулах, хөгжүүлэх арга зүй

Сургалтын үр дүнд дараах мэдлэг, ур чадвар хандлагыг эзэмшинэ.

  • Сургалтын явцад дижитал хичээлийг зохион байгуулахад шаардлагатай хэрэглэгдэхүүнийг бэлтгэж сурах
  • Цахим хичээл, контент бэлтгэж түүнийг нэгдсэн флатпормд байршуулах аргад суралцах
  • Ээлжит хичээлийн төлөвлөгөө боловсруулах 5E буюу суралцагч төвтэй суралтыг зохион байгуулах шинэ арга зүйг сурах
  • Багш нарын “Ээлжит хичээлийн төлөвлөгөө” бүхий нэгдсэн сантай болж, pagewerkz.com байршуулан, бусад багш нарын бэлтгэсэн төлөвлөгөөг өөрийн хичээл сургалтад ашиглах

© 2023 он. UC EduGroup Company. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК