МУБИС-Багшийн сургуультай MINDSET INSTITUTE хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

 

Бид “Бага боловсролын багш бэлтгэх” хөтөлбөрийн шинэчлэл, өөрчлөлт, шинэ үеийн багшийг бэлтгэх зэрэг үйл ажиллагаанууд дээр хамтран ажиллах санамж бичгийг 2022 оны 11-р сарын 16-ны өдөр байгууллаа. Уг санамж бичгийн хүрээнд дараах ажлуудыг хамтран хэрэгжүүлнэ. Үүнд:

  • XXI зууны багшийн загварыг тодорхойлох, хөгжүүлэх, хамтран судалгаа хийх;
  • Бага боловсролын багш бэлтгэх хөтөлбөрт шинэчлэл хийх, шинэ загварын үзэл санааг тусган хэрэгжүүлэх;
  • Эрдэм шинжилгээ, судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг хамтран хийх, Олон улсын төсөл хэрэгжүүлэх;

 

Бидний энэ хамтын ажиллгаа нь шинэ зууны боловсролын үзэл санааг эх орны хөрсөнд буулгах, боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.

© 2023 он. UC EduGroup Company. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК