Байгалийн ухааны цахим сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж буй 50 сургуулийн 5 дугаар ангийн 271 багшийг чадавхжуулах 2 дахь сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Дараах сэдвүүдээр судлаач, эрдэмтэд хичээл заалаа.

  • “Суралцагчдыг тодорхойгүй ирээдүйд хэрхэн бэлдэх вэ?” Eric Lam (PD, STEM боловсрол, PISA эксперт),
  • “Альфа үеийн хүүхэд гэж хэн бэ? Тэдний хөгжил, сэтгэлгээний онцлог”, Н.Пүрэвсүрэн(Боловсрол судлаач)
  • Байгалийн ухааны хичээлийн үндсэн арга зүй болох эрэл хайгуулд суурилсан сургалтын “5Е зарчим” арга зүй, Н.Пүрэвсүрэн,
  • Багшийн цахим сургуулийн платформ /NODMA/, суралцагчийн интерактив сургалтын апп /STEMWerkz/-ыг ашиглах арга зүй, С.Буян-Отгон (STEMWerkz зөвлөх багийн ахлагч)

Мөн багш нарын хичээл заах явцдаа тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан ярилцсан үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.

© 2023 он. UC EduGroup Company. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК