Ирээдүйд бэлэн, амьдралд бэлэн, ажилд бэлэн иргэнийг бэлтгэн гаргах мэргэжлийн боловсрол, сургалтын зорилгоо хангах сургалтын үйл ажиллагаа улам өргөжин хүрээгээ тэлж байна.

Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь” төсөл нь БШУЯ болон БЕГ-тай хамтран “Энтрепренёршип ба бизнес эрхлэх ур чадвар” чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах дэд төслийг хэрэгжүүлж байгаа. Уг хөтөлбөрийг Сингапурын Темасек Поли-ийн Лаунчпад төвийн захирал Самуэль Ан, Сингапурын Сингапур Поли-ийн Энтрепренёршип төвийн захирал Рафаэль Альзат, Монгол улсын Ю Си Эдукейшн группын үүсгэн байгуулагч Б.Галбадрах нар дагалдах сургалтын гарын авлагын хамт боловсруулсан.

 

Энэхүү хөтөлбөр, агуулгыг Баянхонгор ПК дээр жижиг дунд үйлдвэрлэл, Баянчандмань ПК дээр газар тариалан, Үйлдвэр Урлалын ПК дээр Бүтээлч үйлдвэрлэл, Хүнс, технологийн ПК дээр Хүнсний үйлдвэрлэлийн энтрепренёр чиглэлээр, Налайх ПК дээр Лаунчпад демо төвийг байгуулах чиглэлээр тус тус туршихаар 2 дахь удаагийн менежер, багш нарын чадавх бэхжүүлэх сургалтыг 4 дүгээр сарын 19-21 өдрүүдэд зохион байгууллаа. Design Thinking чадамжийн нэгжийн агуулгыг турших сургалт 4 сарын 24нөөс 5 сарын 17 хооронд 3 долоо хоног зохион байгуулагдана.

Туршилтын сургалтын дараа зохих шаардлага хангасан суралцагчдын инноватив санаа, бүтээгдэхүүний загварыг хөгжүүлэхэд нь зориулан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Бүтээлийн тэтгэлэг (грант) олгохоор шийдвэрлэсэнд сургууль, багш, суралцагчид талархалтай байна. Тэтгэлгийн сан нь 10,00 ам.доллар.

Үүний дараа ирэх хичээлийн жилээс бүх МСҮТ, ПК-ууд болон мэргэжлийн сургалтын төвүүдийн албан ёсны хөтөлбөрт оруулан хэрэгжүүлэх зохих шийдвэрийг яам, агентлагийн түвшинд гаргах юм.

 

 

© 2023 он. UC EduGroup Company. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК