STEM хөтөлбөр нь ирээдүйд шинээр бий болох олон янзын ажил мэргэжлүүдэд дасан зохицож амжилттай ажиллах мэдлэг, ур чадвартай шинэ үеийн суралцагчдыг бэлтгэн гаргахад зориулагдан бүтээгдсэн юм.

Өнөөдрийн хүүхэд залуус маргаашийн ажиллах хүч..

Бидний санал болгож STEM WERKZ хөтөлбөр нь суралцагчид хүрээлэн буй орчны юмс үзэгдэл, тэдгээрийн зүй тогтол, учир шалтгаануудыг  шинжлэх ухаанчаар танин мэдэх хүслийн очийг бадраах, сонирхолтой байдлаар бүтээгдэснээрээ онцлогтой ба тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр:

  • Суралцагчдын шинэ содон зүйлд дасан зохицох чадвар дээшилж, шинийг эрэлхийлэх чадварыг нээнэ.
  • Хүрээлэн буй орчинд оршин буй инженерийн болон шинжлэх ухааны хуулиудын талаар язгуур ойлголтуудтай болж, төсөөлөн бодох чадвар сайжирна.
  • Суралцагчид илүү эрэл хайгуулч байж, шинэлэг зүйлс турших, онолын мэдлэгээ ашиглах зэрэг олон мэдлэг чадвараа дайчлан гүйцэтгэх сорилуудаар дамжуулан цаашид суралцах хүслийг нь өдөөх зэрэг олон талын ач холбогдолтой.

Суралцагчид аливаа шинэ зүйлийг суралцахдаа тухайлсан сэдэв, өгөгдлийн даалгаваруудыг өөрийн биеэр хийж турших нь хамгийн чухал байдаг. Өөрөөр хэлбэл сурагч зөвхөн уншаад ойлгодоггүй, харин хийж бүтээж байж ойлгодог.

 

Холбоо барих:95144944, 99961593

© 2023 он. UC EduGroup Company. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК