Багшлах урлаг гэдэг нь суралцагчдад агуулгын уг агуулгад яг таг тохирсон сургалтын хэлбэр, арга зүйг ашиглан хүргэх явдал юм.

Хөтөлбөрийн зорилго:

  • Багшлахуйн эрдэмд үргэлжлүүлэн мэргэшүүлэх
  • Шинэ мэдлэг технологид дасан зохицох, үр дүнтэй ашиглахад сургах
  • Хувийн авьяас, чадамжийг хөгжүүлэх;
  • Боловсролын шинэ чиг хандлагыг танилцуулах салбарын хөгжлийг тодорхойлох;
  • Багшийн карьерын хөгжлийг хангах;

Модулийн нэгж 1: “Тархины үйл ажиллагаанд суурилсан сургалтын арга зүй”

Сургалтаар ярилцах гол асуудлууд:

  1. Тархины бүтэц, үйл ажиллагаа
  2. Бидний мэддэг буруу ойлголтууд
  3. Павловын туршилт нь боловсролын суурь концепц мөн үү
  4. Тархины анхдагч, хоёрдогч системийн үйл ажиллагаа
  5. Өсөх сэтгэлгээ, хэвшмэл сэтгэлгээ
  6. Тархины олон мэдрэхүйн үйл ажиллагаа
  7. Тархины үйл ажиллагаанд суурилсан хичээл бэлтгэх
  8. Үзүүлэх хичээл бэлтгэх

Модулийн нэгж 2: “Боловсролын ре-инженерчлэл”

Аж үйлдвэрийн хувьсгалтай хөл нийлэх хэрэгтэй болсон. Боловсролын зорилго, агуулга, үйл ажиллагаа бүгд нийцэж чадвал бид үнэ цэнийн сүлжээн дэх байр сууриа баттай хадгалж чадах юм. Боловсрол 4.0 хувилбар идэвхжиж байна.

Боловсролын зорилго нь АМЬДРАЛД БЭЛЭН, АЖИЛД БЭЛЭН, ИРЭЭДҮЙД БЭЛЭН хувь хүнийг бэлтгэхэд оршино. Сургуулийн өмнөх боловсролоос эхлээд насан туршид нь хүн бүрт хэрэгтэй боловсролын үйлчилгээг үзүүлж чаддаг байх явдал юм.

Бидний мэддэг өнөө цагийн стандартчилагдсан, массад зориулсан, Аж үйлдвэрийн 3 дугаар хувьсгалын мэдлэг, ололтод суурилсан боловсролын үйлчилгээ нь ойрын жилүүдэд хэрхэн хувьсаж өөрчлөгдөх талаар цөөнгүй таамаг, төсөөлөл байдаг. Бид өөрсдийнхтэйгээ харьцуулан мэдэж авах болно.

Модулийн нэгж 3: “Гүйцэтгэх чадамж

Хүний тархи аливаа нөхцөл байдлыг хурдан таньж, түүнд үзүүлэх үй олон хариу үйлдлийг үйлдвэрлэхийн зэрэгцээ хамгийн зөвийг нь тогтоон, бусдыг шүүн, зөв хариу үйлдэл үзүүлэх чадварыг “гүйцэтгэх чадамж” гэж нэрлэдэг. Гүйцэтгэх чадамжийн хүрээнд

  • шийдвэр гаргах чадамж,
  • төлөвлөх чадамж,
  • мэдээллийг боловсруулах чадамж,
  • нөхцөл байдлыг удирдан чиглүүлэх чадамж зэрэг бодит үйл ажиллагааны чадамжууд хамаарна.

Модулийн нэгж 1: “Ээлжит хичээлийн төлөвлөгөө боловсруулах арга зүй” 

“Боловсролын салбарт чухал нөлөө, үүрэг гүйцэтгэдэг хүн бол багш, тэр тусмаа бага боловсролын багш нар.”

Багшийн  арга зүйн онцлогоос хамааран сурагчдын мэдлэг, чадвар, хандлага тодорхойлогдоно. Гэвч багш нарын ихэнх нь ажлын ачаалал өндөр, сурагчдадаа хичээл заахаас гадна, төрөл бүрийн хөтөлбөр боловсруулах, тайлан судалгаа, үнэлгээ дүгнэлт хийх гэх мэт маш олон шийдэх ёстой асуудал, ажил байдаг.

Иймд бидэнд багшийн ажлыг хялбарчлах, багш нь хичээлээ заахаас өөр зүйлд цагаа зарцуулдаггүй болох, улс даяар нэгдсэн ойлголт арга зүйтэй болох, түүндээ тулгуурласан ээлжит хичээлийн төлөвлөгөө боловсруулах, хичээлийг зөв оновчтой зохион байгуулах гэх мэт хэрэгцээ шаардлага бий болоод байна.

Дэд сэдвүүд:

  1. Боловсролын дижитал шилжилт;
  2. Сургалтаас суралцахуйд;
  3. Ээлжит хичээлийн төлөвлөгөө боловсруулах арга зүй;

Хөгжүүлэх үйл ажиллагаа:

  1. Бага боловсролын ээлжит хичээлийн сан бүрдүүлэх;
  2. Бага боловсролын ээлжит хичээлийн санг хөгжүүлэх;
  3. Бага боловсролын ээлжит хичээлийн санг ажилдаа ашиглах

Модулийн нэгж 2: “DIGITAL SCHOOL” цахим платформтой ажиллах арга зүй:

“NODMA” багш нарт зориулсан цахим платформыг ажил хичээлдээ хэрхэн үр дүнтэй ашиглах, багшийг цаасны ажлаас чөлөөлж, ажлаа аз жаргалтайгаар хийх боломжийг бий болгох зорилготой.

СУРГАЛТЫН ҮР ДҮН

  • Багш бүр өөрийн ухаалаг сургуультай болох.
  • Нэмэлт орлоготой болоход дэмжлэг үзүүлэх.
  • Хичээлд хэрэглэх интерактив хичээл, цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх арга зүйд суралцах.
  • Ээлжит хичээлийн төлөвлөгөө бичих шинэ арга зүйд суралцах.
  • Багш цаасны ажлаас чөлөөлгөдөж, ажлаа аз жаргалтайгаар хийх боломжийг бий болгоно.
  • Цахим танхим хосолсон сургалтыг зөв зохион байгуулах арга зүйн талаар мэдээлэлтэй болох.
  • Багш 4.0 чадамжуудыг эзэмших.

Модулийн нэгж 3: “Суралцагчдыг хөгжүүлэх олон талт ажиллагаа”

Боловсролын байгууллага бүр хичээлээс гадуурх ажлын хуваарь гаргаж, олон төрлийн дугуйлан секц хичээллүүлдэг, олон төрлийн уралдаан, тэмцээн зохион байгуулдаг, хоцрогдол арилгах, онцчуудын, олимпиадын, элсэлтийн болон төгсөлтийн шалгалтын гэх мэт олон нэмэлт хичээлүүдийг зохион байгуулдаг.

Холбоо барих: 95144944

И-мэйл хаяг: purevsuren@mindset.mn

© 2023 он. UC EduGroup Company. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК