Багшийн чанараас давсан боловсролын чанар гэж үгүй.

Багшийн ажлыг хамгийн Сайхан ажил болгохыг зорин ажиллах болно. Багш хүний ажлын үр дүн нь шавь нарынх нь баяр баясгалангаар хэмжигддэг. Тэднийг аз жаргалтайгаар суралцах орчинг хэрхэн бүрдүүлэх талаар сургалтууд голчлон анхаарна. Дуртай, аз жаргалтай байж чаддаг зүйлээ хийж байх нь амжилтын үндэс болно.

Мөн бүх зүйлс хөдөлгөөн, өөрчлөлт дунд оршиж байна. Шинэ мэдлэг, технологи, инноваци олноор бий болж байна. Эдгээрийг дагаж Боловсролын зорилго, үүрэг, үйлчилгээ өөрчлөгдөж эхэллээ. Боловсролын судлаачид ч ирээдүйн төсөөлөл, таамгаа олноор гаргах болжээ. Бидний үзэл санаа, төсөөлөл тэднийхтэй хэр нийцэж байгаа бол гэдгээ нэг магадлаад үзэхэд гэмгүй.

Үүний тулд багш нартаа дараах 3 сургалтыг өвлийн амралтын үеэр санал болгож байна. Тэдгээр нь:

  • Сургалт 1: Тархины үйл ажиллагаанд суурилсан сургалтын арга зүй
  • Сургалт 2: Аливааг төгс гүйцэтгэх чадамж эзэмшүүлэх арга зүй
  • Сургалт 3: Боловсрол 4.0, Сургууль 4.0; төсөөлөл, шинэ чиг хандлага

Сургалт 1: Тархины үйл ажиллагаанд суурилсан сургалтын арга зүй

Зохион байгуулагдах өдөр: 2022 оны 1 дүгээр сарын 7-ны 14 цагт цахимаар зохион байгуулагдана.

Сургалтын үргэлжлэх хугацаа: 3 цаг

Сургалтаар ярилцах гол асуудлууд:

  1. Тархины бүтэц, үйл ажиллагаа
  2. Бидний мэддэг буруу ойлголтууд
  3. Павловын туршилт нь боловсролын суурь концепц мөн үү
  4. Тархины анхдагч, хоёрдогч системийн үйл ажиллагаа
  5. Өсөх сэтгэлгээ, хэвшмэл сэтгэлгээ
  6. Тархины олон мэдрэхүйн үйл ажиллагаа
  7. Тархины үйл ажиллагаанд суурилсан хичээл бэлтгэх
  8. Үзүүлэх хичээл бэлтгэх

Сургалтын төлбөр: 36,000 төгрөг

Хичээл заах багш: Б.Галбадрах (Боловсрол судлалын доктор)

Сургалт 2: Аливааг төгс гүйцэтгэх чадамж эзэмшүүлэх арга зүй 

Зохион байгуулагдах хугацаа: 2022 оны 1 дүгээр сарын 14-ны 14 цагт цахимаар зохион байгуулагдана.

Сургалтын үргэлжлэх хугацаа: 3 цаг

Сургалтаар ярилцах гол асуудлууд:

Хүний тархи аливаа нөхцөл байдлыг хурдан таньж, түүнд үзүүлэх үй олон хариу үйлдлийг үйлдвэрлэхийн зэрэгцээ хамгийн зөвийг нь тогтоон, бусдыг шүүн, зөв хариу үйлдэл үзүүлэх чадварыг “гүйцэтгэх чадамж” гэж нэрлэдэг. Гүйцэтгэх чадамжийн хүрээнд

  • шийдвэр гаргах чадамж,
  • төлөвлөх чадамж,
  • мэдээллийг боловсруулах чадамж,
  • нөхцөл байдлыг удирдан чиглүүлэх чадамж зэрэг бодит үйл ажиллагааны чадамжууд хамаарна. 

Сургалтын төлбөр: 36,000 төгрөг

Хичээл заах багш: Б.Галбадрах (Боловсрол судлалын доктор)

Сургалт 3: Боловсрол 4.0, Сургууль 4.0; төсөөлөл, шинэ чиг хандлага

Зохион байгуулагдах өдөр: 2022 оны 1 дүгээр сарын 21-ны 14 цагт цахимаар зохион байгуулагдана.

Сургалтын үргэлжлэх хугацаа: 3 цаг

Аж үйлдвэрийн хувьсгалтай хөл нийлэх хэрэгтэй болсон. Боловсролын зорилго, агуулга, үйл ажиллагаа бүгд нийцэж чадвал бид үнэ цэнийн сүлжээн дэх байр сууриа баттай хадгалж чадах юм. Боловсрол 4.0 хувилбар идэвхжиж байна. 

Боловсролын зорилго нь АМЬДРАЛД БЭЛЭН, АЖИЛД БЭЛЭН, ИРЭЭДҮЙД БЭЛЭН хувь хүнийг бэлтгэхэд оршино. Сургуулийн өмнөх боловсролоос эхлээд насан туршид нь хүн бүрт хэрэгтэй боловсролын үйлчилгээг үзүүлж чаддаг байх явдал юм.

Бидний мэддэг өнөө цагийн стандартчилагдсан, массад зориулсан, Аж үйлдвэрийн 3 дугаар хувьсгалын мэдлэг, ололтод суурилсан боловсролын үйлчилгээ нь ойрын жилүүдэд хэрхэн хувьсаж өөрчлөгдөх талаар цөөнгүй таамаг, төсөөлөл байдаг. Бид өөрсдийнхтэйгээ харьцуулан мэдэж авах болно.

Сургалтын төлбөр: 22,000 төгрөг

Хичээл заах багш: Б.Галбадрах (Боловсрол судлалын доктор)

© 2022 он. UC EduGroup Company. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК