“Түүх бол тэмүүлэн мөрөөдөгчдийн бүтээл юм” гэдэг үг байдаг.

Тэгвэл байгууллагын амжилтын баталгаа нь удирдан манлайлагчдын хандлага, нөлөөлөл байдаг. Танай байгууллага хэр хол, хэр хурдан хөгжин цэцэглэх нь хүн бүрийн мэдлэг, оролцоо, санаачлага, сэтгэлийн асуудал боловч эцсийн дүндээ удирдлагын алсын хараа, хандлага шийдвэрлэх үүргийг хүлээдэг.

Байгууллага бүр өөрийн гэсэн бусдаас ялгарах онцлог нэг зүйлтэй байдаг. Үүнийг Байгууллагын чадамж гэж үздэг. Танай байгууллагын бусдаас хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ?

Боловсролын байгууллагын манлайлагч нь зөвхөн салбарын мэдлэгтэй захирал, эрхлэгч байх нь өнөө цагийн шаардлагад нийцэн ажиллах боломж олгохгүй. Иймээс удирдагч, манлайлагч та бизнесийн байгууллагын CEO, инноватор, сошиал энтрепренёр байхад суралцах зорилт угтаж байна.

Энэ удаа удирдан манлайлагч танд зориулан дараах 2 сургалтыг санал болгож байна. Үүнд:

  1. Сургалт 1. Суралцагч төвтэй сургалтыг ЕБС, МСҮТ-д үр дүнтэй хэрэгжүүлэх нь (Сургалтын менежерүүдэд)
  2. Сургалт 2. Цэцэрлэгийн хөгжлийн зарим асуудлууд (Цэцэрлэгийн эрхлэгч нарт)

Сургалтын зохион байгуулах өдөр: 2022 оны 1 дүгээр 12ны 14 цагт

Үргэлжлэх хугацаа: Цахимаар 3 цаг үргэлжилнэ.

Сургалтаар авч үзэх асуудлууд:

Боловсролынн байгууллагын өмнө тулгамдаж байгаа олон асуудал байдаг. Ихэвчлэн хөрөнгө мөнгөний хүрэлцээгүй байдлаас болж шийдвэрлэх явц удаашралтай байх нь элбэг. Гэхдээ багш, удирдах ажилтнуудын бүтээлч сэтгэлгээгээр шийдвэрлэх түүнээс дутуугүй олон ажлууд бий. Эдгээрийн нэг нь яах аргагүй сургалтын арга зүй, сургалтын ажлыг зохион байгуулах менежмент байдаг.

Боловсролын байгууллагын үйл ажиллагаа нь хүнийг өсөж хөгжихөд нь урамшуулдаг, дэмждэг байх нь суралцагчдаа амжилтад хүргэхийн нэг үндэс болдог. Тиймээс сургалтын арга зүй нь суралцагч төвтэй, аливаа хязгаарлалтгүй, өөрөө хэлбэл, хугацаа үл хамааран суртлаа сурах, юуг чадаж, юуг үл чадаж байгаа нь доголдол бус сурах зүйлсийн жагсаалт гэж харагддаг соёл нэвтрүүлэх зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Өөрчлөлтийг дараах алхмуудын дагуу хэрэгжүүлнэ. Тэдгээр нь:

  1. Өнөөгийн нөхцөл байдлаа мэд
  2. Хүрэхийг хүсэж буй хөгжлийн төсөөллөө гарга
  3. Хөгжлийн стратегиа боловсруулан хэрэгжүүл
  4. Үр дүнг хэмж, ХШҮ хий
  5. Хөгжлийн явцад олж авсан туршлагаасаа суралц

Суралцагч төвтэй сургалтыг үр дүнтэй хэрэгжүүлэх үйл ажиллагааг дээрх 5 алхмын дагуу төлөвлөх, удирдах, хэмжих арга зүйг сургалтын менежерүүдэд зориулан санал болгох болно.

Хичээл заах багш: Б.Галбадрах (Ph.D)

Сургалтын төлбөр: 36,000 төгрөг

Сургалтын зохион байгуулах өдөр: 2022 оны 1 дүгээр 19ны 10 цагт

Үргэлжлэх хугацаа: Цахимаар 6 цаг үргэлжилнэ.

Сургалтаар авч үзэх асуудлууд:

Манлайлагч нь ажлын байрандаа зөвхөн удирдлагыг хэрэгжүүлэгч биш юм. Нэгэнт л хамт олны нэг хэсэг мөн бол тэдний сонирхол, хэрэгцээ, амжилт, ашиг сонирхол, хариуцлагыг хуваалцах шаардлагатай. Орчин үеийн манлайлагчдад зайлшгүй байх цөөн тооны чадамжуудыг эзэмшсэнээр ҮР ДҮНТЭЙ МАНЛАЙЛЛЫГ үзүүлэх чадвартай болно. Түүнчлэн эдгээр ур чадвар, чадамжуудын тусламжтайгаар хамт олноо, тэдний ойр тойрныхныг манлайлах, удирдах, халамжлах, анхаарал тавих боломж бүрдэнэ.

Сургалтаар дараах чадамжуудыг эзэмшүүлнэ.

  • Хамтран ажиллаж ур чадвар (Collabration skills)
  • Үр дүнтэй харилцаа холбоо тогтоох (Effective communication Skills)
  • Төлөвлөх, хэрэгжүүлэх ур чадвар (Facilitation and planning Skills)
  • Анхааралтай сонсох чадвар (Active Listening Skills)
  • Хамтрагчид, ажиллагсад, тэдний ойр тойрныхонтой ажиллах (People Management Skills)

Хичээл заах багш: Preschool Market (Singapore) сургагч багш нар

Сургалтын төлбөр:

Сургалтад хамрагдахыг хүссэн багш, ажилтнууд нь доорх холбоосоор орж бүртгүүлнэ.

Энд дарж бүртгүүлэх 

Сургалтын төлбөрийг доорх дансанд тушаана.

  • Банкны нэр: Хаан банк
  • Дансны нэр: Ю Си Эдү Групп
  • Дансны дугаар: 5021 754 221
  • Гүйлгээний утга: Нэр, утас

© 2022 он. UC EduGroup Company. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК