“Боловсролын салбарт чухал нөлөө, үүрэг гүйцэтгэдэг хүн бол багш, тэр тусмаа бага боловсролын багш нар.”

Багшийн  арга зүйн онцлогоос хамааран сурагчдын мэдлэг, чадвар, хандлага тодорхойлогдоно. Гэвч багш нарын ихэнх нь ажлын ачаалал өндөр, сурагчдадаа хичээл заахаас гадна, төрөл бүрийн хөтөлбөр боловсруулах, тайлан судалгаа, үнэлгээ дүгнэлт хийх гэх мэт маш олон шийдэх ёстой асуудал, ажил байдаг.

Иймд бидэнд багшийн ажлыг хялбарчлах, багш нь хичээлээ заахаас өөр зүйлд цагаа зарцуулдаггүй болох, улс даяар нэгдсэн ойлголт арга зүйтэй болох, түүндээ тулгуурласан ээлжит хичээлийн төлөвлөгөө боловсруулах, хичээлийг зөв оновчтой зохион байгуулах гэх мэт хэрэгцээ шаардлага бий болоод байна.

Модулийн нэгжүүд:

  1. Боловсролын дижитал шилжилт;
  2. Сургалтаас суралцахуйд;
  3. Ээлжит хичээлийн төлөвлөгөө боловсруулах арга зүй;

Хөгжүүлэх үйл ажиллагаа:

  1. Бага боловсролын ээлжит хичээлийн сан бүрдүүлэх;
  2. Бага боловсролын ээлжит хичээлийн санг хөгжүүлэх;
  3. Бага боловсролын ээлжит хичээлийн санг ажилдаа ашиглах

Боловсролын дижитал шилжилт;

Бидний амьдрал, боловсролын хөгжил нь аж үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг даган хувьсаж байна. Боловсролын зорилго нь АМЬДРАЛД БЭЛЭН, АЖИЛД БЭЛЭН, ИРЭЭДҮЙД БЭЛЭН  хувь хүнийг бэлтгэхэд оршино. Сургуулийн өмнөх боловсролоос эхлээд насан туршид нь хүн бүрд хэрэгтэй боловсролын үйлчилгээг үзүүлж чаддаг байх явдал юм. Иймээс дэлхий нийт хаашаа чиглэж байгаа талаар, мөн дижитал шилжилт хэрхэн хурдацтай хөгжиж, бид үүнийг хичээл сургалтад хэрхэн ашиглах зэрэг мэдээлэл багтах бөгөөд, сурагчдыг ирээдүйд бэлтгэх, олон төрлийн асуудлыг олж харах тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх арга замд суралцах, сурагчдаа 21-р зууны  боловсролд бэлтгэх  гэх мэт мэдээллийг хүргэх юм .

Сургалтын хугацаа: 4 цаг (45 минутаар)

Суралтаас суралцахуйд;

Уг сэдвийн хүрээнд асуудал  шийдвэрлэх, бүтээлчээр сэтгэх, шүүн тунгаах сэтгэлгээ, бусадтай харилцах, хамтран ажиллах, бие даан ажиллах зэрэг 21-р зууны чадварыг суралцагчдад хэрхэн эзэмшүүлэх арга зүйг судлах, сурагчдын оролцооны 1-4 түвшинг  судлах, хэрэгжүүлэх, хичээлийн хөтөлбөрөө 5E зарчмын дагуу бэлдэж, сургалтын үйл ажиллагаагаа явуулах, багш өөрийн мэргэжлийн судалгаа хөгжүүлэлтийн түвшингээ ахиулах боломжоор хангагдана.

Сургалтын хугацаа: 4 цаг (45 минутаар)

Ээлжит хичээлийн төлөвлөгөө боловсруулах арга зүй;

Бид бага боловсролын багш нарт орчин үеийн боловсролын шинэ чиг хандлага, дижитал орчинд, хамгийн тохиромжтой хичээлийн төлөвлөлтийг  хийх, мөн тэдгээрийг ашиглан хичээлийг оновчтой зохион байгуулах арга зүй, ээлжит хичээлийн төлөвлөгөөг бие даан хийж, хөгжүүлэх, цахим хуудсанд байршуулах зэрэг үйл ажиллагааг санал болгоно.

Сургалтын хугацаа: 6 цаг (45 минутаар)

© 2023 он. UC EduGroup Company. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК