PISA

PISA гэж юу вэ?

Олон улсын суралцагчдын үнэлгээний хөтөлбөр /PISA/

Олон улсын суралцагчдын үнэлгээний хөтөлбөр буюу /PISA/ нь Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага OECD-гийн гишүүн орнуудын сурагчдын суурь боловсрол эзэмших чадварыг гурван жилд нэг удаа үнэлдэг систем.

Ерөнхий боловсрол буюу албан боловсролын төгсөлтийн үед авдаг PISA бол сурагчдын 15 нас хүртэл олж авсан мэдлэг, чадвар нь орчин үеийн нийгмийн амьдралын оролцоонд ямар ач холбогдолтой болох талаарх судалгаа юм.

 

PISA-гийн үүсэл

Анх PISA-гийн судалгаа 1990-ээд оны үед боловсруулагдаж, дэлхий даяар 5 удаа судалгаа явуулсан байдаг. Судалгааг тодорхой хүрээнд хийдэг учраас суурь боловсролын түвшин, дүнг бүрэн илэрхийлэх боломжгүй. PISA-гийн судалгааг “Австралийн боловсролын судалгааны зөвлөл” боловсруулж хийдэг байна.

Яагаад PISA шалгалтад орох ёстой вэ?

-       Иргэнд олгож байгаа боловсрол тухайн улс орны эдийн засаг нийгмийн хөгжлийн гол түлхүүр байж чадаж байгаа эсэхийг тодорхойлох

-       Засгийн газар ба Боловсролын яам системийнхээ бүрэн оношлогоог хийж, салбарынхаа үр дүнтэй бодлого боловсруулах, системийг хэрхэн хурдацтай хөгжүүлэх  гарц  боломжийг олж харах

-       PISA шалгалт өгснөөр Боловсролын салбарт хөрөнгө оруулалт болоод гарч буй үр дүн хаана явж байгааг, олон улсад ямар, мэдлэг, чадварыг чухалчилж байгаа зэргийг мэдэхэд тус тус  хэрэгтэй юм.

Бид “Монгол улсад олгож буй боловсрол дэлхийд хаана явж байна вэ” гэдгээ олж мэдсэнээр цаашдын бодлого, чиглэл, хэрэгжилтдээ анхаарах асуудлыг олж авах юм.

PISA юу юуг шалгадаг вэ?

-          Сурагчдад олгож буй мэдлэг чадвар орчин үеийн нийгмийн оролцоонд чухал зайлшгүй чухал хэрэгцээт чадварыг бий болгож буй эсэх

-          Тухайн орны түүх, соёл, уламжлалын залгамж байдлыг хангаж байгаа эсэх

-          Хүүхдүүд мэдлэгийг эргэн санах бус харин амьдралын янз бүрийн нөхцөл байдалд асуудлыг хэрхэн шийдвэрлэхэд түүнийгээ шилжүүлэн хэрэглэж чадаж байгаа эсэх

-          Мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулж өөрөөр хэлбэл хүн сурч мэдсэнээ мэдэх биш хийж бүтээж, амьдралд хэрэглэж чадаж байгаа эсэхийг тус тус шалгадаг байна.

 

PISA-гийн үр дүн

2015 оны PISA-гийн шалгалтад OECD-ийн гишүүн 35, гишүүн бус 37 нийт 72 орны сурагчид хамрагдсан байна.

 

 ЧАНСААНЫ ЖАГСААЛТЫГ ДООРХ ХҮСНЭГТЭЭС ХАРНА УУ.

“Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага”-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, боловсролын салбарын захирал Andreas Schleicher:

  • “Сурагчдын  асуудлыг хамтран шийдвэрлэх чадварыг олон улсын түвшинд анх удаа тогтоосон явдал боллоо. Сингапурын сурагчид ирээдүйд тулгарах аливаа хүндрэл, бэрхшээлийг даван туулах, багаар болон ганцаарчилж ажиллах чадвар сайтай”
  • “Судалгаанаас харахад тэд бие биенийхээ сонирхол, үзэл бодолд хүндэтгэлтэй ханддаг, бусдыг сонсох чадвартай, нэгнийхээ амжилтад баярладаг, ганцаарчилж ажиллахаас илүүтэйгээр багаар ажиллах хүсэлтэй байдаг”  гэсэн байна.

Сингапур улсын сургалтын хөтөлбөр нь мэтгэлцээн, хэлэлцүүлэг зэрэг харилцааны арга зүйд суурилснаар сурагчид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өөрийгөө бусдад ойлгуулах, багаар ажиллах чадварыг сайжруулахад эергээр нөлөөлдөг.

 Сингапур улсын Боловсролын яамны мэдээлэл.

Түүнчлэн хүүхдийн боловсролын хөгжилд эцэг, эхчүүд ихээр нөлөөлдөг бөгөөд хүүхдийнхээ үзэл бодлыг сонсож, харилцан ярилцдаг болгох зорилгоор сургуулийн захиргаа, эцэг эхчүүдтэй хамтран ажиллах нь маш чухал.

Сингапур улсын Боловсролын яамны мэдээлэл.

БИД ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Бид Сингапур улсын боловсролын давуу талыг өөрийн улсад нутагшуулах боломжтой.

Ингэснээр тэдний хүрсэн энэ амжилтад хүрэхийн төлөөх зорилго дэвшүүлэн түүнийг хэрэгжүүлэх арга замыг эрж хайх хэрэгтэй юм.

ТЭГВЭЛ ТЭР БОЛОМЖИЙГ БИД ТА БҮХЭНД ОЛГОЁ

Дэлхийн 9 улсад 140 гаруй төвтэй “I Can Read” Бага насны хүүхдийн  англи хэлний сургалтын төв үүд хаалгаа нээж байна.

Бид 2,5-12 насны хүүхэд бүрд тохирсон  хөтөлбөр, арга зүйгээр унших, бичих, ярих, сонсох англи хэлний 4 чадварыг эзэмшүүлнэ.

Бидний давуу тал:

  • Зуун хувь гадаад багштай
  • Кодын системийн арга зүй
  • Анги дүүргэлт 8 хүртэл хүүхэдтэй
  • Сургалтын хөтөлбөрийг хүүхэд бүрд тохирсон ойлгомжтой, сонирхолтой аргаар эзэмшүүлнэ.
  • Үргэлжлүүлэн зуун хувь гадаад багштай цэцэрлэг, сургуульд хамрагдах боломжтой.

Хүүхдийнхээ ирээдүйг амжилттай бэлтгэхийг хүсэж буй хэн бүхэнд манайх нээлттэй.

Ирээдүй эндээс эхэлнэ

“I Can Read Mongolia”

  • Монгол улс 2021 онд  PISA хэмээх энэ шалгалтыг өгснөөр дэлхий нийтэд өөрсдийгөө харуулах чухал боломж гарч байгаа бөгөөд цаашид энэ үйл ажиллагаа тасралтгүй хийгдэж энэ үнэлгээний жагсаалтад ямар байдлаар бичигдэх нь  Монгол улссын  боловсролын болоод хөгжлийн бодлогын асуудлуудыг тодорхойлно. Бид хэрэгтэй зүйлээ авч, бодлого болоод хэрэгжүүлэлтдээ ашиглах нь гол юм.

 

  • Хамгийн гол нь бидний хойч ирээдүй болсон хүүхдүүд маань дэлхий дахинд өрсөлдөх чадвартай хүн болохын тулд надад ямар, мэдлэг, чадвар хандлага хэрэгтэй юм бэ гэдгийг энэхүү шалгалтаас олж харах болно.

 

  • Олон улсын хөдөлмөрийн зах зээл цэцэглэн хөгжиж глобальчлагдаж буй энэ цаг үед бусад улс орнуудтай харьцуулахад манай улсын боловсролын чанар ямар байна вэ гэдгийг танин мэдэх нь өндөр ач холбогдолтой.

                                                                         Ашигласан материал: OECD 2015 оны 

                                                                              PISA шалгалтын үр дүнгийн тайлан