Энтрепренёр хөтөлбөр

Entrepreneurship education is a lifelong learning process starting early and progressing through all levels of education, including adult education and TVET.

Өнөөдөр, хүмүүний амьдралд технологи хэрхэн нөлөөлж байгаад өндөр ач холбогдол өгч судлах болжээ. Технологийн нөлөөгөөр бидний амьдралын хэв маяг тасралтгүй өөрчлөгдөж, яаж ажиллах, яаж суралцах, аливаа зүйлийг яаж хийх вэ гэдэгт тасралтгүй нөлөөлж байна.

Өөрөөр хэлбэл, өнөөдрийн бидний амьдралыг технологигүйгээр төсөөлөх аргагүй болсон. Хүн төрөлхтөнд тулгарч буй асуудал бүрийг технологи шийдэж өгч байна. Бид технологийн нөлөөн дор амьдарч байна.

Технологи нь урьд өмнө төсөөлж байгаагүй боломжуудын “ертөнц”-ийг бидэнд нээж өгсөөр. Технологийг ашиглан бизнес эрхэлдэг болохыг мэддэг залуу хүмүүсийн бүхэл бүтэн үе өсч өндийж байна. Тэд, шинийг бүтээх эрч хүчээр бялхсан, өөрчлөлтийг манлайлагч нар нь инновацийг бүтээж, мөрөөдлийг бодит зүйл болгон хувиргах чадалтай. Энтрепренёрууд нь технологийн тусламжтайгаар бидний амьдрах, ажиллах, амрах, сурах, харилцах, үйлдвэрлэх гээд бүхий л амьдралын хэв маягийг шинээр загварчилж, өөрчилж, хувиргаж чадаж байна.

Энтрепренёршип  хандлага нь улс орны эдийн засгийн гол хөдөлгөгч нь болоод байна. (АНУ, Израйль, Хятад, БНСУ, Сингапур орч.) Эх орны баялаг, ажиллах хүчний дийлэнхийг энтрепренёр чиг баримжаатай жижиг, дунд бизнесүүд бүтээдэг болсон. Тэдний олонх нь хурдан өсөн дэвжиж, дэлхийн хэмжээний том бизнесүүдийг бий болгож байна. (Alibaba, Uber орч.). Энтрепренёршип нь гарааны бизнесийг бий болгох тухай ойлголт юм. Гарааны бизнес эрхлэгчийг энтрепренёр гэнэ. Энтрепренёр бизнес эрхлэгч нь нийгмийн болон бизнесийн салбарт асуудлыг олж хараад, шийддэг, гэхдээ санхүү, хүний нөөц, цаг хугацааныхаа эрсдэлийг өөрөө үүрдэг онцлогтой. (Тэдний зорилго нь ашиг биш. Тэд асуудлыг л шийддэг. oрч.)

Шинэ үеийн баялаг бүтээгчид, ажиллах хүчин нь улс орныхоо, дэлхий дахины хэрэгцээ шаардлагыг мэдэрч, түүнийг шийдэх шинэ санаа олох чадамжтай, эрсдэл үүрэхээс айдаггүй байхыг шаардах болсон. Эдгээр шаардлагыг хангахын тулд техник, мэргэжлийн боловсрол, сургалт нь зөвхөн өнөөдрийн хөдөлмөрийн зах зээл дээр байгаа ажлын байранд тулгуурлаж ажилладаг, төлөвлөдөг хэв шинжээсээ бүрэн татгалзах хэрэгтэй. Энэ арга барил нь ирээдүйд шинээр бий болох ажлын байрыг талаарх мэдээллийг бидэнд огт өгч чадахгүй. Ажиллах хүчний хөгжлийн бодлого, мэргэжлийн боловсрол, сургалтын хөтөлбөрүүд нь хүн бүрт шинэ үеийн суурь чадамжуудыг эзэмшүүлэхэд төвлөрөх хэрэгтэй болж байна. Суурь чадамж гэдэгт “hard skills” буюу шинжлэх ухаан, математик, арт, технологийн зэрэг чадамжууд, “soft skills” буюу бүтээлчээр сэтгэх, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргах, багаар ажиллах, энтрепренёршип зэрэг чадамжуудыг тус тус хамруулан ойлгоно. Орчин үеийн ажил олгогчдын эрэлтэд нийцсэн хүн бэлтгэхийн тулд сургалтын үйл ажиллагаанд “soft” болон “hard” чадамжийн агуулгын зохистой харьцааг баримтлах хэрэгтэй.

Олон олон бизнес эрхлэгчид, улс төрч лидерүүд, эдийн засагчид, боловсролын судлаачид нь хувь хүний болон улс орны эдийн засгийн хөгжлийг хангахын тулд энтрепренёр соёлыг бүх салбарт дэмжин төлөвшүүлэх юм гэдгийг хүлээн зөвшөөрч, дэлхий даяар өсвөр залууст зориулсан энтрепренёршип боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж, мэдлэгийн эдийн засгийг бүтээж байна.

Уг хөтөлбөрийг боловсролын бүхий л үе шатанд нэвтрүүлж, сургалтад өсвөр залуусыг аль болох эрт хамруулан, насан туршид нь хөгжүүлэх чиг хандлагатай хөгжиж байна.

Энтрепренёршип агуулга нь мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад заагдаж буй бүх төрлийн хичээлүүдээр дамжиж заагдах ёстой. Учир нь маш олон шинэ санаа, шийдэл нь бизнесийн бус салбарын мэдлэгээс бий болдог байна.

Бүтээмжтэй, тогтвортой ажиллах хүчин нь хүн амын, улс орны эдийн засагт маш олон ашиг тусыг авчрах нь дамжиггүй. Шинэ шинэ боломжийг хүн төрөлхтөнд бий болгож өгч байна. Энэхүү бодлогын ашиг тусыг хүртэж, эдийн засгийн болон бусад эрх чөлөөнд хүрсэн хүмүүс нь эргээд эх орныхоо тусын тулд хөдөлмөрлөх нь дамжиггүй…