ШИНЭ ТОСГОН ХӨДӨЛГӨӨН

ШИНЭ ТОСГОН ХӨДӨЛГӨӨН БУЮУ ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН

СОЛОНГОС УЛСЫН ТУРШЛАГА

Пак ерөнхийлөгч хөдөө орон нутгийн ард иргэдийн төлөө хэрэгжүүлсэн төслүүдийн дотроос хамгийн том ажил нь Солонгосын бүх тариачин өрхийг цахилгаантай болгосон ажил нь юм. Тэрбээр энэ ажилд бүх хүч сэтгэлээ дайчлан 15 жил ажилласан байдаг. Тэрээр Баруун Германд айлчлахдаа тэндхийн тариачин айл өрхүүдийн аж төрж буй дүр зургийг хараад ихээхэн сэтгэл нь хөдөлсөн гэдэг. Тэгээд Солонгос тариачин өрхүүдэд юу юунаас түрүүнд цахилгаан татаж өгье гэж шийдэж. Тэгж байж хүн шиг амьдрах, ашиг орлогоо нэмэгдүүлэх үүд нь нээгдэх юм байна гэж боджээ. Тухайн үед Солонгос хөдөөгийн өрхүүдийн ердөө 12% нь цахилгаанд холбогдсон байсан нь 8 өрхийн 1 нь л гэрэл цахилгаан-тай байсан гэсэн үг.

Тухайн үед ажилд саад нилээд байжээ. Үүний шалтгаан нь тэр үед Солонгосын тариачин өрхүүд хэтэрхий ядуу зүдүү байсанд оршино. Цахилгаан татах үед байшин сууц доторх цахилгаан татсаны зардлыг уг айл өөрсдөө даах учиртай байв. Гэвч бэлэн мөнгөний орлого бараг байгаагүй тухайн үеийн хөдөө орон нутгийн байдлаас үүдээд цахилгаан тавиулах үнэ өртгийг ч төлөх чадваргүй байсан юм.

Ийм байдал үүсмэгч Пак ерөнхийлөгч хуулийн зохицуулалт дэмжлэг хэрэгтэй гэж үзэж “Хөдөөгийн тариачдыг цахилгаанаар хангах хууль” батлуулав. Уг хуулийн үндсэн утга нь “Хүлээн авагчийн хариуцаж дааж буй орон сууцны доторх цахилгаан тавьсны зардлыг Засгийн газраас маш бага хүүтэй зээлээр шийдэх” байжээ. Гэвч нилээдгүй хүндрэл учирсан тул тэрээр газрын тосны төрлийн бүтээгдэхүүнээс хурааж буй татварыг 30%-ийг нь цахилгаанжуулах төслийг санхүүжүүлэх асуудлыг Пак ерөнхийлөгч өөрөө хөөцөлдөж ийнхүү хөрөнгийн асуудлыг нь шийдэж өгсөн юм.

                           

1960-аад он                                                                       1990-ээд он

Ингэж Шинэ тосгон хөдөлгөөнд хамрагдсан тосгодын орлогоо өсгөсөн ажлууд нь амжилтад хүрээд эхэлмэгц бүх тосгод үүнд оролцохоор мэдүүлж эхлэв. Анх төлөвлөхдөө 1979 онд гэхэд бүх өрхийг цахилгаанжуулна гэсэн зорилт дэвшүүлж байсан ч 1976 оны эхээр гэхэд цахилгаан тавьсан билээ. Энд нэг сонирхолтой зүйл нь цахилгаан татах ажил улам эрчтэй өрнөх болсон шалтгаан нь хөдөө тосгодоос хотод ирж ажиллаж байсан эмэгтэйчүүдийн гавьяа юм. Солонгосын экспорт нэмэгдэхийн хэрээр хөдөө тосгодын залуу бүсгүйчүүд хотод үйлдвэрт ажиллахаар олноор ирэх болжээ. Тэд махран ажил хийж олсон мөнгөө хөдөө буй эцэг эх рүүгээ илгээж байшин гэртээ цахилгаан татуулаарай гэж захидаг байжээ.

Хөдөөгийн тосгодыг цахилгаанаар хангасны үр өгөөж нь:

1) Орчин үеийн соёл руу хөл тавьсан өөрчлөн шинэчлэлтийн үйл явц байсан билээ.

2) Эдийн засгийн үүднээсээ 1968 оноос эхэлсэн “Шинэ тосгон хөдөлгөөн” бол хөдөө орон нутгийн ялангуяа тосгодод ядуурлыг арилгах хөдөлгөөн байсан юм. Орлогоо нэмэгдүүлэх үйл ажил эрхлэх зэрэг уг хөдөлгөөний зорилтууд нь цахилгаангүйгээр бүтэшгүй зүйлс байсан юм.

3) Боловсрол, нийгэм, соёлын үүднээс ч тэр, нийгмийн халамж, сайн сайхан амьдралын зорилтын үүднээс ч тэр, цахилгаантай болсон нь үнэхээр ач холбогдолтой болсон. Хөдөө нутагт гэрэл цахилгаантай болсноор хөдөлмөрийн цаг 2 дахин уртассан, гэр орондоо угаалгын машин, индүү хэрэглэдэг болсон, радио, телевиз үзэж сонсдог болсон, орой ном унших, хичээл номоо давтах гээд өрхийн амьдралын хэр дээшилснийг төсөөлөхөд хялбар.

4) Хот, хөдөөгийн иргэдийн эрс ялгааг багасгахад томоохон үүрэг гүйцэтгэв.

5) Цахилгаан болон электрон барааны үйлдвэрүүд маш хурдан хөл дээрээ босч, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж чадахуйцаар өсч томорчээ.

---ooOoo---