ШАНХАЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮН, АЖИГЛАГЧ ОРНУУДЫН АНХДУГААР УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭНД АЖИГЛАГЧААР ОРОЛЦЛОО.

     Шанхайн хамтын  ажиллагааны байгууллагын гишүүн, ажиглагч орнуудын анхдугаар ур чадварын тэмцээн нь Бүгд найрамдах Хятад ард улсын Шандун мужийн Вэй Хай хотын Вэй Хай мэргэжлийн коллежид 11 дүгээр сарын 11-13 ны хооронд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд БНХАУ, Казакстан, Киргиз, ОХУ, Тажикстан, Узбэк, Энэтхэг, Пакистан, Монгол зэрэг 22 орон хөлөг онгоцны загвар, хөдөлгөөнт робот, гагнуур, европ хоол, хувцас дизайн, технологийн инженер гэх мэт нийт 13 төрлөөр өрсөлдлөө.

     Монгол улсын хувьд эхний жилдээ ажиглагчаар оролцсон бөгөөд европ хоолны тогоочын төрөлд Хүнс, технологийн политехник коллежийн багш С.Цэнд-Аюуш, суралцагч А.Амартүвшин, нярайн асаргаа төрөлд Лаунчпад Монголиа коллежийн О.Мөнхгэрэл,  CNC токараар Налайх МСҮТийн суралцагч Г.Ананд нар төлөөлөн оролцож туршлага судалсан юм.

Хүнс, технологийн политехник коллежийн багш С.Цэнд-Аюуш, суралцагч А.Амартүвшин

Лаунчпад Монголиа коллежийн О.Мөнхгэрэл

     Мөн Лаунчпад Монголиа Коллеж нь Вэй Хай мэргэжлийн коллежтой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

     Тус коллеж нь далай эргийн үзэсгэлэнт Вэй хай хотод байрладаг бөгөөд анх 1985 онд байгууллагдаж 2003 оноос эхлэн Дээд боловсролын Вэй хай мэргэжлийн коллеж болон өргөжсөн юм. Нийт 3000 акр газрыг хамран тавлаг тухтай 13 дотуур байр, эмнэлэг, усан бассейн, цэнгэлдэх хүрээлэнтэй бүрэн цогц коллеж юм.

     Сургалтад 5863 компьютер, 7 хэлний лаборатори, 275 медиа анги, 186 лаборатори, 15 сургалтын практик бааз, 8 сургалтын үйлдвэр, 273 сургуулийн гаднах практик сургалтын бааз, номын сан нь 119.7 сая хувь цаасан ном, гурван сая хувь цахим номтой юм.