Дэлхий нийтэд тархсан цар тахлын нөлөөгөөр оргил үедээ 1.6 тэрбум хүүхэд сургуульдаа явж чадахгүй болоод байсан. Одоо ч энэ тоо өндөр буюу 700 сая хүүхэд гэрээсээ боловсролын үйлчилгээ авч байна.

Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийн тэгш бус байдал ковидын өмнө 53% байсан бол, ковидын дараа 63% болон өсчээ.

Үүнээс улбаалж, ирээдүйд боловсролын энэ тэгш бус байдлын нөлөөнөөс ирээдүйд дэлхий нийтээрээ 10 их наяд долларын хохирол амсана гэж Дэлхийн банкны мэргэжилтнүүд тооцоолсон байна.

Манай орны хувьд ч хичээлийн жилийнхээ 30 орчим хувийг л танхимаар хичээллэж, үлдсэн хугацаанд хүүхдүүд гэрээсээ ТВ хичээл эсвэл онлайнаар боловсрол эзэмшиж байна.

Энэ хугацаанд насан туршийн боловсролынхоо суурийг авч байх, суралцах ур чадвараа эзэмшиж байх ёстой 6-10 насны сурагчид хамгийн ихээр хохирсон байна.

Харвардын Их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар 4-10 насанд суралцахуйд суралцах, суурь төлөвшил тогтох, гадаад хэл сурахад хамгийн тохиромжтой үе болохыг тогтоожээ.

Ковидын үеийн суралцахуйн хоцрогдлыг арилгах зорилгоор 7-10 настнуудад зориулан интеграцчилсан хөтөлбөрийг санал болгож байна. Үүнд:

  • Нийгэмшихүйн чадварууд болон EQ-г хөгжүүлэх хөтөлбөр (суурь)
  • IQ, Math чадварыг хөгжүүлэх хөтөлбөр (суурь)
  • Англи хэлний хөтөлбөр (анхан шат)

Сургалтаар эзэмшүүлэх ур чадварууд

  • Танин мэдэхүйн ур чадварууд
  • Креатив сэтгэлгээний ур чадварууд
  • Критикал сэтгэлгээний ур чадварууд
  • Асуудал шийдвэрлэх ур чадварууд
  • Багаар ажиллах ур чадварууд
  • Бусадтай харилцах чадварууд
  • Математик, IQ чадварууд
  • Англи хэлний анхан түвшин

Сургалтын төвүүдтэй дараах хэлбэрээр хамтран ажиллана.

Үүнд:

  • Франчайз эрхийн гэрээ байгуулна.
  • Хамтрагч байгууллагын чадавхийг бэхжүүлэх сургалт зохион байгуулна.
  • Багш нарын мэргэшил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулна.
  • Франчайз хөтөлбөрийн заах арга зүйн сургалтыг зохион байгуулна.
  • Анги танхимын интерьер, дизайн, тохижуулалтад дэмжлэг үзүүлнэ.
  • Ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангана.
  • Элсэлтийг хамтран зохион байгуулна. LearningLabs нэгдсэн сайтад төвийн мэдээллийг нь байршуулан нийтэд сурталчилна.
  • Шинээр зах зээлд гаргаж байгаа сургалтын хөтөлбөрийг хамгийн түрүүнд хэрэгжүүлэх боломжоор хангана.
  • Сингапурт мэргэжил дээшлүүлэх боломж олгоно.

© 2021 он. UC EduGroup Company. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК