Сингапур улсын Preschool Market Pte Ltd байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулснаар “Сургуулийн өмнөх боловсрол”-ын зөвлөх үйлчилгээг нэг доороос үзүүлэх боломжтой болсон. Сингапурын сайн туршлага бүрийг Монгол улсад нутагшуулах чиглэлээр дотоод байгууллагад зөвлөх үйлчилгээ үзүүлнэ.

Preschool Market нь сургуулийн өмнөх боловсролын багш, мэргэжилтнүүд, хүүхдүүд, эцэг эхчүүдэд ач холбогдолтой төсөл, хамтын ажиллагаагаараа дамжуулан дэмжлэг үзүүлдэг нийгмийн сайн сайхны төлөөх байгууллага мөн сургуулийн өмнөх боловсролын зөвлөх компани юм.

ТОГЛОХ нь бага насны хүүхдэд зориулсан сургалтын хамгийн дээд хэлбэр гэдэгт итгэдэг. Preschool Market нь хүүхдүүдийн тоглох, суралцах боломжийг бүрдүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулдаг.

Preschool Market-н гол зорилго нь бага насны хүүхдийн боловсролын чанарыг сайжруулах замаар хүүхдүүдэд ашиг тусаа өгөх явдал юм. Бид бүх хүүхдэд чанартай боловсролын хөтөлбөр, суралцах боломжийг олгох зорилготой, үнэнч мэргэшсэн мэргэжилтнүүдийн багтай. Бид бага насны хүүхдүүдэд зориулсан сургалтын туршлага, нөөцийг сонгох дуртай.

Бид дараах чиглэлүүдэд Сингапур улсын сургуулийн өмнөх боловсролын шилдэг туршлага, нөү-хауг Монгол улсад түгээн дэлгэрүүлэхэд хамтрах ажиллана. Тэдгээр нь:

  • Боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын бүх төрлийн зөвлөх үйлчилгээ
  • Сингапур багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Боловсролын конференции, Олон улсын чанартай арга хэмжээ зохион байгуулах
  • Цэцэрлэгийн удирдах, ажилтан багш нарын чадавх бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Жишиг загвар цэцэрлэг байгуулах
срлалрадорад
лолиои

© 2023 он. UC EduGroup Company. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК