Сингапурын Preschool Market Pte Ltd байгууллагатай сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр хамтран ажиллахаар болж, 2021 оны 11 дүгээр сарын 26ны өдөр Санамж бичигт гарын үсэг зурцгаалаа.

Бид дараах чиглэлүүдэд Сингапур улсын сургуулийн өмнөх боловсролын шилдэг туршлага, нөү-хауг Монгол улсад түгээн дэлгэрүүлэхэд хамтрах ажиллана. Тэдгээр нь:

  • Боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын бүх төрлийн зөвлөх үйлчилгээ
  • Сингапур багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Боловсролын конференции, Олон улсын чанартай арга хэмжээ зохион байгуулах
  • Цэцэрлэгийн удирдах, ажилтан багш нарын чадавх бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Жишиг загвар цэцэрлэг байгуулах

Хамтын ажиллагаагаа эхэлж байгаатай холбогдуулан Монгол улсын сургуулийн өмнөх боловсролын 500 удирдах ажилтан, багш нарт цахим семинарын зохион байгууллаа. Семинараар Сингапурын боловсролын систем, Байгууллагын стратеги манлайлал, Гарын доорх материал ашиглан бага насны хүүхдийн тархины хөгжлийг хангах, Сургуульд бэлтгэх үйл ажиллагаа гэсэн илтгэлүүдийг танилцууллаа. Багш, удирдлагуудад багагүй мэдээлэл өгч, олон олон бүтээлч санааг тархинд нь асааж өгсөн гэдэгт итгэлтэй байна.

Англи хэл дээр мэдээ: Facebook: https://www.facebook.com/preschoolmarket/

Дээр үйл ажиллагаануудтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай байгууллагын uc-info@mindset.mn имэйлээр эсвэл 91104456 утсаар холбогдохыг хүсье.

 

 

© 2023 он. UC EduGroup Company. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК