ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ 👋

ЯАГААД юм бол?

…Та өөрийн болон сурган хүмүүжүүлж буй бяцхан шавь нараа тойруулаад бод доо. Зарим нь сайн ярилцагч, манлайлагч, тусч, нийтэч байхад нөгөө хэсэг нь чимээгүй, нуугдмал, хойш суугч, эсвэл хөдөлгөөнтэй, чихгүй толгой мэт авирлах нь бий…

…Тэд маань шинэ хичээл тайлбарлаж байгааг тань харж, сонсож байна. Ойлгож байгаагаа ч харуулдаг. Гэхдээ гэрийн даалгавраа хийж чадалгүй ирдэг. Яагаад юм бол?

Таны асуултыг нэг нь зөв ойлгосон байхад, нөгөө нь буруу ойлгосон байдаг. Танд учир байна уу?

Яг ижил хөтөлбөрөөр, яг ижил багшаар, яг ижил орчин нөхцөлд суралцаж байгаа мөртлөө зарим нь онцсайн, зарим нь муу сурдаг нь ямар учиртай юм бол?…

ТАНИН МЭДЭХҮЙН ЧАДАМЖ гэж юу вэ?

Танин мэдэхүйн чадамж нь харах, сонсох, ярих мэдрэхүйтэй ижлээр хүний хамгийн чухал мэдрэхүй гэж үзэж болно. Хүүхэд эхийн хэвлийд байх 7 дахь сараас хөгжиж эхэлдэг гэж Харвардын Их сургуулийн бага насны хүүхдийн хөгжлийн төвийн хийсэн судалгаа харуулжээ. Уг судалгаанд дурдсанаар Тархины танин мэдэхүйн төв нь хүүхдийг 1 ойтой байхад нь хамгийн өндөр идэвхжилттэй байдаг гэж дурдсан нь нэн сонирхолтой.

Танин мэдэхүйн чадварыг хөгжүүлэх гэдэг нь хүний оюун ухааныг зөв эрэмбэ дарааллаар хөгжүүлэх, ажиллуулах, ашиглахтай холбоотой асуудал болох тул ялангуяа багш нар үүнийг маш сайн байх шаардлагатай.

Танин мэдэхүйн чадамж нь

  • нөхцөл байдлыг ойлгох,
  • анхаарал хандуулах,
  • эргэн санах,
  • хадгалах,
  • бодож сэтгэх,
  • ангилж ялгах,
  • учир шалтгааныг тайлах,
  • шийдвэр гаргах зэрэг болно.

Боловсролын гүйцэтгэх үүрэг

Боловсролын үйлчилгээ хүний буюу хүүхдийн хөгжилд хамгийн чухал нөлөөтэй үйл ажиллагаа гэдгийг бид мэднэ. Тийм учраас ч нийгмийн бүхий л институциуд анхаарал тавьж оролцдог. Улсын төсвөөсөө мэдэгдэхүйц их хөрөнгө мөнгө хуваарилдаг. Халамжилдаг салбар. Гэхдээ бид өнөөгийн явж ирсэн түүх, туршлага, мэдлэг дээрээ тулгуурлан ДАХИН БОДОХ цаг болсон.

Боловсролын хөтөлбөрүүд голчлон математик, монгол хэл, компьютер, байгалийн ухаан гээд голдуу академик мэдлэгт илүүтэй, заримдаа 100% анхаарч ирсэн. Өнгөрсөн 2022 оны PISA шалгалтын үнэлгээгээр монгол хүүхдүүд мэдлэгээ практикт хэрэглэж чаддаггүй гэсэн дүгнэл гарч ирсэн. Энэ ч аргагүй юм. Манай сургалтын хөтөлбөрт багтсан академик мэдлэгийг шууд амьдрал, практикт хэрэгжүүлэх боломж хомс, арга замыг нь зааж өгдөггүй сул тал өдийг хүртэл хадгалагдсаар иржээ.

Нэгэнт бид юун дээр алдаж байгаагаа мэдэж байгаа тул дээр дурдсан судлагдахуунууд, суралцахуйн чиглэлүүдийн агуулгад академик мэдлэгийг бодит амьдрал дээр хэрэглэх аргачлал, хэрэглүүлэх төсөл хөтөлбөрүүдийг олноор хөгжүүлэн сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрч байна.

Бидний танил онолууд

Танин мэдэхүйн чадамж эзэмшүүлэх асуудлыг тодорхойлсон бидний танил онолууд бий. Тухайлбал:

  • Piagetian Theory
  • Vygotskian Theory and Нийгэм соёлын нөлөө
  • Тархины үйл ажиллагааны онолууд
  • Суралцахуйн суурь онолууд г.м

Сургалтаар хөндөж ярих асуудлууд

  • Тархины үйл ажиллагааны талаар товчхон
  • Нярай, балчир, бага, өсвөр насны хүүхдүүдийн танин мэдэхүйн чадваруудын онцлогийг танилцуулна. Танин мэдэхүйн чадвар гэдэгт
    • Орчноо мэдрэх, мэдээлэл хүлээн авах чадвар
    • Анхаарал хандуулах чадвар
    • Санах ойн үйл ажиллагаа
    • Үйл явдлыг ойлгох, ангилах
    • Мэдлэгээ тэлэх
    • Учир шалтгааныг тайлах, логик сэтгэлгээ эзэмших зэрэг чадваруудыг бодит жишээн дээр тулгуурлан тайлбарлана.

Нийт сургалтын цаг: 24 цаг.

 

 

Сургалтын хөтөлбөрийн амин сүнс нь сониуч, идэвхтэй бас чадамжтай хүүхэд гэсэн үзэл баримтлал юм.

Мөн энэхүү суралцахуйн зорилтууд нь  “чанартай” сургуулийн өмнөх боловсролын заах аргазүй болон сургалтын үйл ажиллагааг агуулсан зургаан Зарчмын товчлол iTeach дээр тогтдог. Бүтцийн зорилго нь хүүхдүүдэд боловсролын зорилгод хүрэхэд нь туслах зургаан сургалтын хүрээний сайн зан төлөв, мэдлэг, ур чадвар бүхий суурийг бий болгох явдал юм.

iTeach зарчмууд

Энэ нь хүүхдүүдэд зориулсан  хөтөлбөрийн төлөвлөлт, сургалтын загвар, багшийн чиглүүлэг, зорилготой бас утга учиртай сургалтын үйл ажиллагаанд чиглэгддэг. Эдгээр мөрдлөг нь цэцэрлэгийн орчинд байх сайн соёл, дадлаар хүүхдүүд хэрхэн хөгжиж сурахыг өөрийн орны болон Олон улсаас авсан судалгааны ололтоор тодорхойлсон. Эдгээр нь үр дүнтэй сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийн шийдлүүдээс сайтар бодож боловсруулсан хэлбэр юм.

iTeach зарчим нь:

  • i – Суралцахуйн нэгдмэл хандлага
  • Т – Багшийн үүрэг нь чиглүүлэх
  • е – Сургалтын явцад хүүхэд бүрийг оролцуулах
  • а – Үр дүнтэй хамтын ажиллагаагаар үнэн сэтгэлийн харилцаа үүсгэх
  • с – Хүүхэд бүр мэдлэг бүтээгч
  • h – Цогц хөгжил

Нийт сургалтын цаг: 2 цаг

СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА

Боловсролын цаашилбал улс орны ирээдүйг бүтээгч залуу багш нарыгаа ажилд нь сургах, оюутан байхаас нь сургуулийн амьдралд урьдчилан бэлтгэх хэрэгцээ зайлшгүй бөгөөд шийдэх ёстой асуудал юм. Ажил дээр гарсан хойно нь ажил амьдралаа эн тэнцүү бүтээн босгох боломж нөхцөлийг нь бүрдүүлж өгөхүйц тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь боловсролын салбарын удирдлагуудын анхаарах асуудал болжээ.

Тэд маань оюутны ширээнээс ажлын талбар руу хийж бүтээх эрч хүч, хүсэл мөрөөдөл дүүрэн очдог. Гэвч хэсэг хугацааны дараа багшийн мэргэжлийг сонгосондоо харамсахуйц үеүд цөөнгүй тохиох аж. АНУ-д хийгдсэн судалгаагаар багш нарын 50 хувь нь карьерынхаа эхний 5 жилд бууж өгдгийн учир шалтгаан нь ажлаа аз жаргалтайгаар хийх боломж нөхцөл, орчинг бүрдүүлдэггүйтэй холбоотой гэжээ. Ердийн Америк багшийн өдөр тутмын хэвшил, дэглэмийг бичсэн эх үүсвэрээс харахад манай залуу багш нарыг өөрийн эрхгүй санагдуулдаг.

…Анхны жилээ ажиллах явцдаа маш их хүчин чармайлт гарган ажиллаж, тэдний ярьдгаар ёстой л шүүсээ шахуулж байх шиг санагддаг байж. Тэд ч үүнийг байх ёстой зүйл гэж үзэж байсан тул хичээлийн завсарлага, чөлөөт цаг, ер нь л боломж гарах бүрд хичээлээ амжилттай заах аргазүйн эрэл хайгуул уйгагүй хийж, орой гэртээ ирэхдээ олон тооны ном, гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн чирж ирж, гэр бүлдээ ч цаг гаргах завгүй ажилладаг…

Өнөөгийн манай тогтолцоо нь бусдыг амжилтад хүрэх, амжилт гаргах, шилдэг нь болох, хамгийн өндөр оноо авах гэхчилэн зүсэн бүрийн стрессийн дунд ажиллуулж, сургаж, суралцуулж байгаа юм. Энэ бүх дарамт, шахалт нь  багшийн аз жаргалтай байх нөхцөлийг бүрэн үгүй хийдэг гэдгийг батлан хэлэх байна. Хүүхдүүдээ тест шалгалтаа амжилттай давах, эцэг эхийн хүсэлт шаардлагад нийцүүлэх, ирээдүйн амьдралд нь бэлтгэх нөр их ажлуудын зэрэгцээ багшаас шаарддаг хөтөлбөр стандарт боловсруулах, ээлжит хичээлийнхээ бэлтгэлийг хангах, тайлан тооцоогоо өгөх зэрэг эцэс төгсгөлгүй цаасны ажлуудаа хийж гүйцээх, гэр бүл найз нөхдөдөө цаг зарцуулах үл гүйцэлдэм ажлуудыг амжуулан ажиллах шаардлага байнга тулгарна.

Зүй нь бол залуу багш нарт шинэ орчин, ажилдаа дасах, мэргэжлийн ажлын эв дүйгээ олох, өөрийгөө таних, бусадтай танилцах, тухгүй нөхцөл байдлыг бие даан зохицуулах, сургалтын шилдэг арга, арга зүйд суралцах, өөрийн болгох, ажилдаа хэрхэн амжилт гаргах замаа мэдэхэд нь туслахуйц дэмжлэг зайлшгүй шаардлагатай.

Шинэ залуу багш нарын бодлоор,

  • Сургуульд зааж сургасан зүйлс нь бодит амьдрал дээрх нөхцөл байдлаас өөр байна.
  • Өдөр бүр тулгардаг асуудлуудыг туршлагатай багш нарын адилаар шийдээд, зохицуулаад явах шаардлага байна.
  • Олон янзын ааш араншин, дадал хэвшил, мэдлэг чадвартай хүмүүстэй “зөв харилцах” хэрэгтэй болно.
  • Хэн нэгнээс мэргэжлийн зөвөлгөө, чиглүүлэг авахыг маш их хүснэ.
  • Өөрөө сайн болсон гэж бодсон арга зүй нь амжилтгүй болсноор урам хугарах, дахин оролдох урам зориг олох шаардлага байнга тулгарна.
  • Багшид хэрэг болох мэргэжлийн ном, хэрэгсэл, цахим хуудсууд маш олон байдгийг ч мэддэггүй.

Модулийн танилцуулга

“Ажилтайгаа танилц” модулийн сургалтын зорилго нь шинэ багш нарт өдөр бүр тулгардаг асуудлууд, тэдгээрийг хэрхэн амжилттай даван туулах, ажилдаа дасаж дадан, мэргэжил карьертаа амжилт гаргахад чиглүүлэхэд оршино. Сургалтад хамрагдсанаар залуу багш юуны түрүүнд мэдэж байх, хийж хэрэгжүүлэх зүйлсийг мэдэж авна. Тухайлбал,

  • Шинэ багшид ажилтайгаа танилцах явцад сургуулиар эзэмшүүлсэн мэдлэг чадвар, практик амьдралын зөрүүнээс үүсэн бий болдог олон олон асуулт, эргэлзээндээ хариулт авна.
  • Ажилтайгаа танилцаад зогсохгүй цаашид өөрийгөө боловсрол мэдлэгийн хувьд, ажил мэргэжлийн хувьд, хувь хүний хувьд байнга хөгжүүлэн авч явж чадах арга замуудтай танилцаж, ажилдаа үр дүнтэй ашиглах чадвартай болно.
  • Байгууллагынхаа удирдлага, хамт олон, эцэг эх, суралцагчидтай хэрхэн үр дүнтэй мэргэжлийн харилцаа холбоо тогтоох аргуудад суралцана.
  • Хичээл сургалтаа оновчтой зөв төлөвлөх, үр дүнтэй зохион байгуулахын зэрэгцээ хэрхэн бусад зүйлсдээ цаг заваа зохистойгоор зохицуулах чадвар эзэмшинэ.
  • Хичээл заах шинэлэг аргуудыг эзэмшинэ. Сургах зүй, дидактикийн практик үр дүнг дээшлүүлэх зөвөлгөө авна. Суралцагчдынхаа хувь хүний онцлог, авьяас, чадвар, хэрэгцээнд нь нийцсэн хичээл бүрэн зааж чадахуйц мэргэжлийн чиглүүлэг, зөвөлгөө, сургалтад хамрагдана.

“Ажилтайгаа танилц” модулийн сургалтын агуулга

  1. Боловсролын ажилтан, багшийн эзэмшвэл зохих зарим мэдлэг, чадварууд
  2. Ангид үр дүнтэй, эерэг соёл бий болгох нь
  3. Хөрвөх чадвартай багш болон төлөвших нь
  4. Ирээдүй рүү харах нь
  5. Багш нарт зориулсан эх үүсвэрүүдийг ажилдаа ашиглах нь
  6. Өөрийн карьерын төлөвлөгөөтэй болох нь
  7. Боловсролын шинэ чиг хандлагад нийцэж хөгжих нь

Сургалтын зохион байгуулалт

Сургалтын хугацаа: 24 цаг. Багш нь бүх нэгжийн сургалтыг Эсвэл өөрт шаардлагатай агуулгын нэгжийг сонгон (хэсэгчилэн) үзэх боломжтой.

Сургалтын онцлог: Практик үйл ажиллагаа, оролцоонд суурилсан хэлбэртэй явагдана.

Learn how to create purposeful play in everyday life, through sports and outdoor activities as learning adventures can happen anywhere and anytime! Educators will discover how they can integrate play into classroom subjects using commonly found items.

In this workshop, they will explore how to ‘activate’ props, enhance their outdoor/indoor lessons through imagination & missions and bring classroom lessons to life through the Learning Adventure Approach.

Half Day Workshop – 3 hours/ Full Day Workshop – 6 hours

Тархи хэрхэн суралцдаг вэ?

Хүний тархи нь цахилгаан энерги бүхий 100 орчим (86) тэрбум мэдрэлийн эсээс бүрддэг. Түүнийг нейрон гэдгийг бид мэднэ. Нейронууд өөр хоорондоо аксон гэх тэмтрүүлээр холбогдож, мэдлэг бүтээнэ. Хүн аливаа зүйл сурна гэдэг нь мэдрэлийн эсүүд хоорондоо холбогдон бүлэг сүлжээ үүсгэх үзэгдлээр тайлбарлагдана. Тархинд үүсэж байгаа нейроны холбоосыг синапс гэж нэрлэдгийг ч бид мэднэ. Зарим холбоос генийн бүтцээс хамаарсан төрөлх байдаг бол нөгөө хэсэг нь хүний амьдралын туршид үүсэж бий болдог (Б.Галбадрах, 2021).

Тархи нь яг ижил бүтэц, хэмжээтэй 2 тал бөмбөрцгөөс бүрдэнэ. Цааш нарийвчилвал, тал бөмбөрцөг бүр нь духны, оройн, дагзны, завсрын 4 хэсэгт хуваагддаг (Johns Hopkins Medicine, 2023).

Хэсэг тус бүр нь хүний үйл ажиллагааны өөр өөр үүрэг, модулийг хариуцна. Өөр хоорондоо нэг цул мэт холбогдон ажиллана. Духны хэсэг нь шийдвэр гаргах, ухамсартайгаар бодож сэтгэх, нэг ёсондоо хувь хүний хэн байхыг тодорхойлдог гэж үзэж болно. Оройн хэсэгт амтлах, хүртэхүй мэдрэмж, орон зайн баримжаа, хэл яриа хөрвүүлэх зэрэг модулиуд хийгдэнэ. Дагзны хэсэг нь харааны мэдрэхүйг хариуцна. Завсрын хэсэгт сэтгэл хөдлөл, санах ой, сонсох мэдрэхүй, хэл яриаг хариуцна. Ерөнхий байдлаар ингэж тодорхойлдог яг үнэндээ 50 гаруй дэд хэсгээс бүрдэн хүний амьдралын бүхий үйл ажиллагааг зохицуулж байдаг нь гайхамшигтай. Түүнчлэн хүн нь зөвхөн харах, сонсох, үнэрлэх, хүрэлцэх, амтлах 5 мэдрэхүйтэй биш, харин орон зай, биеэ чагнах, сэтгэл хөдлөлийн гэх мэт 30 орчим мэдрэхүйтэй гэх болсон нь сэтгэл хөдөлгөм. Суралцахуй нь мастер ангилалд хүрч болдог гэдгийн үндсэн шалтгаан нь энэ юм.

7 нас хүртэл хүний бүхий л амьдралдаа хэн байх вэ гэдгийг тодорхойлох дадал хэвшил, зан төлөв програмчлагддаг гэж Биологийн ухааны нэрт эрдэмтэн Брюс Липтон тодорхойлсон байдаг (Youtube, Гайхалтай илтгэлүүд суваг, 2023) ч яг үнэндээ системтэйгээр боловсрол эзэмшиж чадвал бид юуг ч сурч, эзэмшиж болно (Dweck, 1998).

Тиймээс суралцахуйд суралцах нь бид өөрсдийгөө ирээдүйдээ бэлдэхэд туслах чухал хэрэгсэл болж байна. Энэ нь биднийг тодорхойгүй бас бүрхэг байсан ч ирээдүй рүү зоригтой замнах өргөн чөлөөг бүтээн босгоход тусална. Өмнө бус шинэ цаг үеийн ажлын байрууд, амьдралын нөхцөл байдлууд нь олон төрлийн авьяас бүхий бүтээлч хүмүүсийг шаардана. Эрдэмтэн судлаачид ч төсөөлөөгүй олон боломжууд хүн төрөлхтний өмнө бий болно. Гэхдээ тэдгээрийг үр дүнтэй ашиглахад өнөөдрийн сургалтаар эзэмшиж чадахгүй мэдлэг, хараахан эзэмшээгүй ур чадварууд, хараахан төлөвшөөгүй хандлага (майндсет)-ыг шаардах болно. Хүн бүрд аливааг сурах чадвар, арга барил бий.

Сургалтын хугацаа: 6 цаг

 

Суралцахуйд сургах нь

Хэцүү сорилт, амаргүй ажил мэргэжлүүдийг цөөн хэсэг нь л даван туулж, өөрийн болгоно гэж олонх нь итгэдэг. Гэтэл үнэндээ, хүн бүрд “ТАРХИ” хэмээх хүчирхэг хэрэгсэл байдаг. Тиймээс суралцахуйд суралцана гэдэг нь тархиа хэрхэн ашиглаж сурах гэдэгтэй шууд уялдаж байна (McConville, 2018). Хэрхэн амжилттай суралцахад зориулсан олон зөвлөмж байдаг. Сууж сур, анхаарлаа төвлөрүүл, сайн хичээ гэх нийтлэг байдаг. Гэтэл энэ нь заримдаа өөрөө суралцахуйн томоохон асуудал дагуулдаг гэдгийг мэдэх үү? Дижитал үндэстэн болтлоо эзлэгдсэн өнөө цагт анхаарал төвлөрөх гэдэг ойлголт бараг үгүй болсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өмнө нь насанд хүрсэн хүний анхаарал төвлөрөл 15-20 минут, бага ангийн сурагчдынх 5-8 минут гэсэн судалгаа баримтыг цөөнгүй ном, илтгэлээс хардаг байлаа. Гэтэл цахим шилжилт, цахим технологи, цахим мэдээллийн нөлөөгөөр том бага гэлтгүй анхаарал төвлөрөх хугацаа 30 секундээс 2 минут болчихоод байна (Vigilearn, 2021).

Тархинд мэдлэг бүтээнэ гэдэг нь яг л байшин барих мэт төсөөлөгддөг. Эхлээд сууриа бат бөх сайн тавиад, ханаа зохих хэмжээгээр даац сайтай өрж, том саруулхан цонх хаалга хийсний дараа бороо ус, халуун, хүйтэнд тэсвэртэй өнгө үзэмж сайтай дээвэр хийх мэт. Бат бөх ерөнхий суурь мэдлэг, жижиг жижгээр тэлэн сүндэрлэх хана мэт цөм ур чадварууд, хүн бүр хараад дуу алдахуйц гоё сайхан чадамжуудыг системтэйгээр эзэмшүүлэх юм хэмээн хийсвэрлэлээ. Суралцах тусам илүү гоё байшин болж байдаг гээд төсөөлөөрэй. Хүний тархи секунд, минут бүрээр өөрчлөгдөж байдаг. Нейроны холбоос тасралтгүй нэмэгдэж, хасагдаж байх нь тухайн хүний эрхэлдэг ажил, сургууль, багш, найз нөхөд гээд хамаарахгүй зүйлгүй.

Метафор гэж өмнө нь дуулж байв уу? Метафор гэдэг нь ижил төстэй байдлын үндсэн дээр нэг обьект эсвэл үзэгдлийг нөгөө зүйлтэй далд харьцуулахыг хэлнэ (mn.kuzminykh.org, 2007). Та өмнө нь мэддэггүй байсан зүйлээ сайтар ойлгохын тулд танил эсвэл мэддэг зүйлстэйгээ холбох замаар өөриймсүүлэх суралцахуйн хэлбэр нь өндөр үр дүнтэйд тооцогдоно (Sejnowski, 2018). Шинэ зүйл сурахын өмнө түүний метафорыг ашиглахыг зөвлөдөг. Бодох төдийд л тархинд хадгалагдаж байгаа мэдээллүүд ашиглагдахад бэлтгэгдэнэ. Үүнд тулгуурлан шинэ зүйлийг суралцах нь огт төсөөлөлгүй байдлаас мянга дахин үр дүнтэй. Ямар ч хэцүү ойлголт асуудал байсан энэ хэлбэрээр шийдвэрлэж болно. Мөн мэдлэгийг баттай эзэмшиж болно. Өмнө сурсан, эзэмшсэн зүйлсээ улам баяжуулан бататгах болно. Эхний төсөөллийн метафор нь хэсэг хугацааны дараа хэрэглэх боломжгүй болох учиртай. Энэ нь та шинэ зүйлийг сайн сурч байгаагийн илрэл болно. Гүнзгий судлахын хэрээр өнгөц гэж хэлж болох ойлголтууд илүү нарийн нийлмэл өргөн хүрээний метафороор солигдох нь дамжиггүй. Багш нар хичээлдээ метафор ашиглахад суралцвал үр дүн нь юугаар ч орлуулшгүй. Туршлагатай багш нар монгол ёс заншил, соёл, эсвэл алдартай кино жүжгийн үзэгдэл зэргийг ашиглахдаа гаршсан байдаг билээ. Сүүлийн үед суралцагчдад цахим тоглоомын баатар, үзэгдэл ашиглах ч боломжтой болсон. Хэдий гаж мэт санагдуулахуйц метафор ашиглана, төдий хэрээр санахад хялбар байдаг байна.

© 2024 он. mindset.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency