“PISA 2022” үр дүн

2024-01-02

Математикийн хичээлийн гүйцэтгэлийн оноо

  • OECD-ын дундаж үнэлгээ оноо 472
  • Азийн дундаж оноо 451
  • Монгол Улсын оноо 425

PISA-д хамрагдсан улс орнуудаас 47 дугаарт, анх удаа хамрагдсан зургаан улсын нэгдүгээрт оров.

Монгол Улс OECD-ын дундаж дүнгээс математикийн үзүүлэлтээр 2.3 жилийн хоцрогдолтой, Азийн дунджаас 1.2 жилийн хоцрогдолтой байна.

зураг

Унших чадварын гүйцэтгэлийн оноо

  • OECD-ын дундаж оноо 476
  • Азийн дундаж оноо 427
  • Монгол Улсын оноо 378

Хамгийн гүйцэтгэл муутай гарсан нь унших чадварын үнэлгээ. 81 орноос манай улс 65 дугаар байранд орж, OECD-ын дунджаас таван жилийн хоцрогдолтой, Азийн  дунджаас 2.5 жилийн хоцрогдолтой байна.

зураг

Байгалийн ухааны хичээлийн гүйцэтгэлийн оноо

  • OECD-ын дундаж 485
  • Азийн дундаж оноо 449
  • Монгол Улсын оноо 412

81 улсаас 53 дугаарт оров. OECD-ын дунджаас гурван жилийн хоцрогдолтой, Азийн дунджаас 1.8 жилийн хоцрогдолтой байна.

зураг

СУРАГЧДЫН МЭДЛЭГ, УР ЧАДВАР

Математикийн хичээл дээр 15 настай хоёр монгол хүүхэд тутмын нэг нь суурь түвшиндээ хүрэхгүй байна. Нэг сайн мэдээ нь манай нийт оролцогчийн 160 нь топ гүйцэтгэл үзүүллээ.

Унших ур чадварын тухайд монгол сурагчдын 64 хувь нь унших чадвар эзэмшээгүй гэх үр дүн гарсан. Гурван сурагчийн хоёр нь суурь түвшиндээ хүрэхгүй байна. Нэг хувь нь топ түвшинд үнэлэгдсэн.

Байгалийн ухааны мэдлэг, ур чадварын тухай тодруулбал хоёр хүүхдийн нэг нь суурь түвшиндээ хүрээгүй бол 11 сурагч топ түвшинд үнэлэгдсэн байна.

 

© 2024 он. mindset.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency