1. Хүн өөрийн онцлогтой би-гээ бүтээж явах учиртай. Үүний тулд тасралтгүй суралцаж, уншиж, судалж, оролдож, хийж, бүтээж, алдаж онож явах хэрэгтэй. Энэ бүхний эцэст чиглэсэн зорилготой уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд би-гээ бүтээнэ. Сингапурын, Финляндын туршлагаар эдгээр чадвар, соёлыг хичээлийн дараах сургалтын үйл ажиллагаа, сонирхолын бүлгүүд ажиллуулах, суралцагчдын бүлгэм, клубүүдийг дэмжих зэргээр эзэмшүүлэх нь үр дүнтэй. Багш өөрийн үнэ цэнийг бүтээснээр гарах давуу тал болон олон төрлийн ажил мэргэжил, хувийн амьдрал зэрэгт эерэг өөрчлөлтүүдийн талаар багш нартай ярилцаж, гал эрмэлзлэл төрүүлж ажилдаа дуртай, ажлаа аз жаргалтайгаар хийхэд нь дэмжлэг үзүүлэх, карьерийн өсөлт дэвшил агуулгыг багтаасан.
  2. Сургалтын цаг: Хагас өдөр 4цаг, бүтэн өдөр 6цаг
  3. Сургалтын төлбөр: Хагас өдөр-850,000₮, бүтэн өдөр-1,300,000₮
  1. Боловсрол 4.0 загвар буюу боловсролын хөгжил нь аж үйлдвэрийн салбарын хөгжлийг даган хувьсаж байна. Боловсролын байгууллага хөгжихийн тулд хамт олон нь нэг алсын хараа, зорилго, зорилтын дор зангидагдаж  байх нь чухал юм. Боловсролын байгууллагын зорилго нь суралцагч нэг бүрд “Эерэг хандлага” төлөвшүүлж, сурч хөгжих, ажиллаж амьдрахад нь бэлтгэх явдал. Боловсролын өнөө цагийн өөрчлөлтүүд нь албан боловсролын зэрэгцээ албан бус боловсролын олон хэлбэрийг хүлээн зөвшөөрөх, хэвшмэл ойлголтоос гадуур, гэр бүлийн боловсрол, шашин, найз, нөхөд, байгаль нийгмийн хүчин зүйлс гээд хүний боловсролд хуудас нэмэх олон боловсролын хэлбэрүүдийн талаар ойлголтуудыг ярилцана.
  2. Боловсролын байгууллагад суралцаж байгаа суралцагч, оюутан бүрийг ажилд бэлэн, амьдралд бэлэн, ирээдүйд болон хувь хүн болгон төлөвшүүлэх нь орчин үеийн боловсролын салбарын зорилго байх ёстой. Боловсролын шийн хуучин эргэцүүлэл, багш 4.0 хэрхэн загварчлагдсан, боловсролын салбар дахь технологийн хувьсал өөрчлөлт, суралцахуй болон багшлахуйн шинэлэг арга барил, арга зүй зэргийн талаар ойлголттой болно.
  3. Сургалтын цаг: (Хагас өдөр 3цаг)
  4. Сургалтын төлбөр: (Хагас өдөр-650,000₮)
  1. Хүний тархи аливаа нөхцөлд хурдан таньж, түүнд үзүүлэх үй олон хариу үйлдлийг үйлдвэрлэхийн зэрэгцээ хамгийн зөвийг нь тогтоон, бусдыг шүүн, зөв хариу үйлдэл үзүүлэх чадварыг “Гүйцэтгэх чадамж” гэж нэрлэдэг. Гүйцэтгэх чадамжийн хүрээнд шийдвэр гаргах чадамж, төлөвлөх чадамж, мэдлээлийг боловсруулах чадамж, нөхцөл байдлыг удирдан чиглүүлэх чадамж зэрэг бодит үйл ажиллагааны чадамжууд хамаарна. Аливааг төгс гүйцэтгэх чадамжид дараах ур чадвар, хандлага, зан үйл орж байна. Үүнд: Хариу үйлдлийг шүүх, ажлын санах ой, сэтгэл санаагаа хянах, анхаарал төлөвлөгөө удирдах, гүйцэтгэлд санаачлагатай хандах, төлөвлөх/эрэмбэлэх, зохион байгуулах, цагийн менежмент, зорилгодоо хүрэх тэвчээр, уян хатан байдал, мета танин мэдэхүй зэрэг. Аливаа төгс гүйцэтгэх чадамжийн ур чадвар, хандалага, зан үйл бүрийн тодорхойлолт болон суралцагдын болон багш, эцэг эхчүүдийн гүйцэтгэлийн чадамжийг тодорхойлох тест, Computational Thinking чадамжийн танилцуулга, хөтөлбөр бэлтгэх арга зүй (дадлага) гэсэн сэдвүүдийг судалж, дадлага ажлуудыг хийж гүйцэтгэнэ.
  2. Сургалтын цаг: (Хагас өдөр 3цаг, бүтэн өдөр 6цаг)
  3. Сургалтын төлбөр: (Хагас өдөр-750,000₮, бүтэн өдөр-1,400,000₮)

© 2026 он. mindset.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency