1) Технологийн картууд – Багш нар өдөр тутмын ажлаа зөв дараалал, хэлбэрээр хийж гүйцэтгэхэд нь туслах зорилгоор Сингапур багш нарын шилдэг туршлага дээр тулгуурлан хөгжүүлсэн зөвлөмж, удирдамжуудыг энд танилцуулсан. Ажилдаа шууд аваад ашиглаж болохоор боловсруулагдсан болно.
2) Ажилтайгаа танилц – Цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуульд 1-5 жил ажиллаж байгаа залуу багш нарт зориулсан цогц сургалтын агуулгыг танилцуулсан. Сургуульд үзэж судалсан зүйлс болон ажлын байранд хийж гүйцэтгэх ажлын хооронд зөрүү байнга байдаг. Үүнийг богино танилцуулах, өөрийнхөө ажлын арга барилаа олоход нь тусална.
3) Багшлах урлагийн сургалт – Багшийн мэргэшил дээшлүүлэх, чадавх бэхжүүлэх, Багш нарын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх сургалтын агуулгыг энд танилцуулсан. Орчин үеийн, шинэлэг ололт амжилт, нөү-хау зэргийг цаг алдалгүй багш нартаа хүргэж байх зорилгыг хамт агуулж байгаа.
4) Мэргэшүүлэх сургалт – Боловсролын байгууллагын удирдах ажилтнуудад зориулсан мэргэшил дээшлүүлэх сургалтын агуулгыг танилцуулж байна. Сургалтын дараа манлайлагч, удирдагчид ажилдаа шууд аваад ашиглаж болохуйцаар загварчилснаараа ижил төстнй сургалтуудаас ялгаатай.
5) Боловсрол, сургалт цуврал нь Боловсролын чиглэлээр хийсэн судалгаанууд, ахмад багш нарын сургамж захиас, Сингапур улсын тэргүүн туршлагад түшиглэн боловсруулсан нээлттэй сэтгэлгээний бүтээлүүдийн танилцуулга
© 2024 он. mindset.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency