Энэ удирдамжийн заавар, аргачлалуудыг багш өөрийн болгосноор дараах мэдлэг, ур чадвар, хандлагыг ажлын байрандаа харуулж чаддаг болсон байна. Тэдгээр нь:

  • Хүүхдүүдтэй ойр харилцаа үүсгэх хэд хэдэн арга замыг мэддэг болсон байна.
  • Хүүхэдтэй зан зангаа авалцахаас өмнө өөрт нь анхаарал тавьж байгаагаа харуулж чаддаг болсон байна.
  • Хүүхэдтэй харилцаа тогтоосныхоо дараа түүний давуу тал, онцлог байдал зэргийг хэлж өгч чаддаг болсон байна.
  • Хүүхэдтэй найрсаг харилцах, эелдэг хүрэх, тэврэх эсвэл гараа цохилцох зэрэг зан үйлийг зохистой байдлаар хийж сурсан байна.
  • Үгээр хүүхдийг хайрлаж байгаагаа харуулах нь төдий л хангалттай биш гэдгийг мэддэг болсноор хэзээ яаж биеийн үйлдлүүдийг ашиглахыг мэддэг болсон байна.
  • Боломж гарах бүрд хүүхдийн хийж буй зүйлд анхаарал хандуулах эв дүйгээ олсон байна. Ганц ч хүүхэд орхигдуулаагүй гэдэгтээ итгэлтэй байж чаддаг болсон байна.
  • Хүүхэд бүр өөрт нь анхаарал тавьж байгааг мэдрэх дуртай байдгийг мэддэг болсон байна.
  • Хүүхэд бүрийг чадна гэдэгт итгэж байгаагаа харуулахын тулд хүүхэд бүрийн онцлог, чадамжид тохирсон үүрэг ноогдуулж, хариуцлага үүрүүлэхээ мэддэг болсон байна.
  • Хүүхэд бүрд өөрт нь анхаарал хандуулдаг, хамтдаа цагийг өнгөрөөх том хүн хэрэгтэй байдгийг мэдэрдэг болно.
  • Ангиараа хамтдаа хийж гүйцэтгэх боломж бүрийг ашиглахаа мэддэг болсон байна. Өөрсдөөр нь зохион байгуулуулж, гүйцэтгүүлэх байдлаар мэдлэг бүтээх, туршлага хуримтлуулах арга зүйг мэддэг болсон байна.
  • Өдөржин зав чөлөөгүй ажилладаг хүний хувьд өөрийн хувийн асуудлуудаа ухаалгаар зохицуулж сурсан байна.
  • Ангид тогтсон дэглэм мөрдүүлснээр хүүхдүүд хэзээ, юуг, хэрхэн гэдгээ мэдэхэд нь тусалдаг гэдгийг ойлгосон байна.
  • Таныг тэдний талаар эергээр ярихыг сонсон тусгаж авах дадалтай болгож чаддаг болсон байна.
  • Хэлэхийг хүсэж байгаа зарим зүйлсээ бичээд, зураад өлгөсөн байх нь илүүдэхгүйг мэднэ.
  • Хүүхдийн хийсэн үйлдэл бүрийг шагнах, урамшуулах, зоригжуулах мэдрэмжийг төлөвшүүлсэн байна.
  • Тарахын өмнө тухайн өдөр болсон сайн сайхан зүйлсийг тоочин хэлж, бүгдэд талархал илэрхийлж заншсан байна.

Энэ удирдамжийн заавар, аргачлалуудыг багш өөрийн болгосноор дараах мэдлэг, ур чадвар, хандлагыг ажлын байрандаа харуулж чаддаг болсон байна. Тэдгээр нь:

  • Асуудал шийдвэрлэх чадвар чамд хангалттай бий, өөрөө шийд, өөрөө сонго, өөрөө хий гэж хэлж сурсан байна.
  • Хийсэн зүйлдээ хариуцлага хүлээж чаддаг болгоход анхаардаг болсон байна.
  • Зөв зүйл хийж эхлээгүй байсан ч хийх гэж байгаад нь талархаж сурсан байна.
  • Хүүхдийн шүүмжлэлтэй хандсан зүйлсэд анхаарал хандуулдаг болсон байна.
  • Өдрийн туршид болж буй зүйлсийн логик үр дагаврыг тайлбарлаж өгч заншсан байна.
  • Хүүхдэд сургамж болох зохиолыг 3 дагч тал дээр зохион ярьж сурсан байна.
  • Хүүхдэд өөрийн үйлдлээ засах боломж, орон зай, хугацаа өгдөг болсон байна.
  • Аливаа зүйлийг үйлдэхээс нь өмнө гарааны асуулт тавьж чаддаг болсон байна.
  • Хүүхдийг багш болох эсвэл аав, ээж болох боломж олгодог болно.
  • Хүүхдүүдэд үлгэр дуурайл үзүүлэх, хийж буй зүйлдээ дурлаж байгаагаа харуулах зэргээр тэднийг татан оролцуулах мэдрэмжтэй болсон байна.
  • Хүүхдэд өгөх зөвөлгөө, хичээлийг анхны боломж гарсан үед л зааж сургаж байхаа мэднэ.
  • Хүүхдээс төгс байдлыг шаардахгүйгээ мэддэг болсон байна.
  • Хүүхдээс ямар зан үйл хүлээж байгаагаа хэлж байна. Хэрвээ хүүхэд уг зан үйлийг харуулж байвал харамгүй магтан сайшаахаа мартдаггүй байна.
  • Хүүхдүүдээр хийлгэмээр байгаа зүйлээ дууны аянд оруулан дуулах чадвартай болсон байна.
  • Хүүхдийг өөртэй нь л харьцуулан гарч буй өөрчлөлт, дэвшил бүрийг цохон тэмдэглэж урамшуулж чаддаг болсон байна.

Хүүхэд бидний толины тусгал

Хүүхдүүдийн гаргаж буй зан байдал, ааль авир нь өдийг хүртэл тэдэнд гаргаж ирсэн томчууд бидний хандлагын нийлбэр юм.

Хүүхдийн зан байдлын засахдаа дараах үйлийг хийж хэвшинэ.

  • Хүүхдүүддээ төлөвшөөсэй гэсэн зан байдлыг төсөөлж, тодорхойлох. Хүүхдүүд таниас харж төлөвшдөг тул өөрөө уг зан байдлыг ил харагдаж, мэдэгдэхүйцээр харуулах
  •  Хүүхдүүдтэй “ТОМ ХЭЛЦЭЛ” хийгээрэй. Хүүхдүүдтэйгээ харцаараа холбоо тогтоох, талархах, магтан сайшаах, эрхий хуруугаа гозойлгох, өргөмжлөх, тэврэх, онцгой анхаарал хандуулах, болон бусад хөшүүрэг (хоол, цахим хэрэгсэл биш) хэрэглэх замаар хариуцлагатай, нухацтай анхаарал тавьсан, хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон зан байдлуудыг төлөвшүүлэх “ТОМ ХЭЛЦЭЛ” хийж сурах
  • Хүүхдийн зохисгүй зан үйлтэй эсрэгцэх ямар нэг зүйлийг хүүхдүүдтэй хамтдаа хийх;
  • Хүүхдэд үргэлж 2 сонголт өгч сурах; Аль аль нь эерэг үйл байх; Хоорондоо уялдаа холбоогүй сонголтууд өгөхөд анхаарах;
  • Ингэвэл-тэгье холбоосыг чадамгай ашиглаж сурах; Буруу зан үйл гаргавал түүнийг алдана гэдгийг сануулах;
  • Багшийн магтаал сайшаалыг хүртэхийн тул ямар нэг заль хэрэглэхийг үл зөвшөөрөх; Тууштай бай, гэхдээ эелдэг; Хүүхдийн зан байдлыг засаж чиглүүлдэг хэд хэдэн арга тактикийг урьдчилан бэлдэж өөриймсүүлсэн байх;
  • Хүүхдийн хүсэл, мэдрэмжийг алдалгүй ялгаж сурах; Хүүхдийг ойлгож байгаагаа харуулах; Ижил зүйлийг мэдэрч байгаагаа мэдрүүлэх, хүүхдийг тайвшруулах хэд хэдэн аргыг мэддэг болох;
  • Тийм ч аюултай биш, хор хөнөөл багатай, сургалтын үйл ажиллагаанд төдий л саад учруулахааргүй буруу зан үйлийг үл тоомсорлож сурах; (Хараалын үг дуулдвал сонсоогүй мэт дүр эсгэх г.м)
  • Хүүхдүүд жижиг гэж болох энгийн асуудлуудыг ч шийдвэрлэх чадваргүй байдаг тул тэдгээрийг зааж сургахад зориулан цаг гаргаж сурах
  • Ямар нэг зүйл бүтэлтэй хийгдэж, болж өгөхгүй байвал дундаас нь зогсоож, өөр байдлаар хийдэг болоход суралцах; Стресээс чөлөөлөгдөж сурах; Уян хатан байдалд суралцах;

Тэмдэглэлийн өдөр

(Асуудлаа ярилцан шийдвэрлэх)

  • Сайхан санаа хэнээс ч гарч ирж болно гэдэгт итгэдэг соёл.
  • Сургалт, Орчин бай соёл, Нөөц, Технологи гэх мэт хэд хэдэн ерөнхий ангилалд хуваана.
  • Хүмүүс өөрсдийнхөө хуваарийг гаргаж, зөвхөн өөрсдийн сонирхсон хэлэлцүүлэгт бүртгүүлнэ.
  • Модератор нарт, хэлэлцүүлгийг чигийг алдахгүй хадгалж, нүүрэмгий, дөлгөөн ямар ч төрлийн хүн байсан бүх хүний үгийг сонсож, хэлэлцүүлгийг удирдах талаар зааж өгнө.
  • Ямар нэг бодитой үр дүн гаргахын тулд оролцогч бүр бөглөх “гарах хуудас” боловсруулна.
  • Улаан хуудсанд санал, цэнхэр хуудсанд зүгээр л санаа, шар хуудсанд мөрдөх ёстой зарчмуудын санаа (Бусдаас суралцах зүйлс,шилдэг туршлагууд)-аа бичнэ. Хуудасны загвар энгийн байх тусмаа сайн.
  • Сургалт бүр тусдаа хуудсуудтай. Тухайн сэдэвт тохирсон бөгөөд тодорхой асуултуудтай байна.
  • Үүний зорилго нь санаануудыг бодитой ажил болгоход нь чиглүүлэхүйц утга учиртай оролцоог бий болгох явдал юм.
  • Хэрэгжүүлэх боломжтой баахан дажгүй санаануудын жагсаалттай болохыг бид хүсээгүй. Зорилго нь санаануудыг ажил хэрэг болгох хүсэл тэмүүлэлтэй хүмүүсийг тодруулан гаргаж ирэх явдал юм.

БАЙГАЛИЙН УХААНЫ ХИЧЭЭЛ ЗААХ ТЕХНОЛОГИЙН КАРТ 

1.3.2   Байгалийн ухааны дадлага хичээл

АНУ-ын Байгалийн Ухааны Үндэсний Академи нь Байгалийн ухааны сургалтын хөтөлбөрийн хүрээнд үзэж судлах доорх чадваруудыг өндрөөр үнэлж, Ирээдүйн иргэдэд нэн шаардлагатай чадамжууд хэмээн тодотгосон байна. Тэдгээр нь:

 

  • Асуулт асууж, шийдлийг тодорхойлох;
  • Загвар хөгжүүлэх, ашиглах;
  • Асуудлыг төлөвлөгөөтэй, зөв судлах;
  • Баримт, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, ойлгох;
  • Математик, мэдээллийн технологи болон дижитал хэл сэтгэлгээг хөгжүүлэх, ашиглаж чаддаг болох;
  • Үйл явдлыг тайлбарлах, тохирсон шийдлийг оновчтой сонгох
  • Баримтад тулгуурласан хэлэлцүүлэг, мэтгэлцээнд оролцох
  • Мэдээллийг олдог, ялгаж, дүгнэж чаддаг болон түүнээ бусдад ойлгуулах

Эдгээр чадварыг эзэмшүүлэхэд Байгалийн ухааны хичээлийн зорилго оршиж байна.

Багш нарын мэргэшил дээшлүүлэх хөтөлбөрөөр эдгээр чадваруудыг багш нартаа эзэмшүүлэх болно.

© 2024 он. mindset.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency