Багшийн ажил мэргэжлийн хүрээг тодорхой ойлгох үүднээс дараах хэлэлцүүлгийн асуултуудад хамт олноороо эсвэл өөрөө хариулт өгөх хэрэгтэй болно.
Хичээлээ төлөвлөж, заах
Багш-суралцагчийн сайн харилцаа үүсгэх, бэхжүүлэх
Суралцагч бүрийн амжилтыг үнэлэх, зөвөлгөө өгөх
Хамт олны харилцаа, багаар ажиллах
Бодлогын болон удирдлагын түвшний шийдвэрүүдэд бүтээлч санал гаргаж, тусгуулах
Ангиас гадуурх сургуулийн бусад арга хэмжээнүүдэд оролцох
Жич: Дээрх асуудлуудыг багаар эсвэл хамт олноороо хэлэлцээрэй. Хэмжихийг хүсвэл 1-10 оноогоор үнэлээрэй. 1- хамгийн муу, 10 – хамгийн сайн. Дундажлаад хаана байгаагаа мэдэж аваарай. Үзүүлэлтийг өсгөх шаардлагатай бол мөн л багаар эсвэл хамт олноороо хэлэлцэн шийдвэрлээд яваарай.
Шинэ залуу багш нарын бодлоор,
Залуу багшийн өсөх сэтгэлгээ: Бид сонсож чаддаг байх ёстой. Бид асуулт асууж чаддаг байх ёстой. Бид инээж хөөрч чаддаг байх ёстой. Бид гоё үзүүлбэр үзүүлж чаддаг байх ёстой. Бид суралцагчдынхаа бие, ухаан, сэтгэлийг хэрхэн хөгжүүлж бойжуулахаа мэддэг байх ёстой. Бид дэлхийдээ ирээдүйг нь бүтээж өгдөг...
Сургалтын зорилго нь шинэ багш нарт өдөр бүр тулгардаг асуудлууд, тэдгээрийг хэрхэн амжилттай даван туулах, ажилдаа дасаж дадан, мэргэжил карьертаа амжилт гаргахад чиглүүлэхэд оршино. Сургалтад хамрагдсанаар залуу багш юуны түрүүнд мэдэж байх, хийж хэрэгжүүлэх зүйлсийг мэдэж авна. Тухайлбал,
Ангид сурагчдад дээд зэргийн тухтай орчин бүрдүүлэх мөн хүүхэд нэг бүртэй эерэг харилцаа үүсгэх, сурагч бүрийн бие даан суралцах дадал хэвшлийг урамшуулах, бие даасан хувь хүн болгох, буруу хандлага, зан төлвийг засах стратегиудад суралцах, ангид гарсан буруу хандлага, зан төлвийг бууруулах зэрэг чадварыг эзэмшинэ.
Боловсролын шинэ хандлагатай танилцах, 21 дүгээр зуунд гарч буй өөрчлөлтүүдтэй танилцаж боловсролын ажилтан, багш нарт тулгарах асуудал, бэрхшээлийг амжилттайгаар даван туулах, шинэ зуун (21-р зуун)-ы чадамжуудтай танилцах, суралцагч бүрийг тухайн хичээлийн жилийн суралцахуйн зорилтуудыг бүрэн шийдвэрлэхэд боломжийн зорилго тавьж, түүнд хүрэхэд нь тэдэнд туслах, Боловсролын шилдэг турглагыг мэдэж, тусгах, суралцагчдын амжилтыг дэмжих шинэлэг санал, санаачилга гарган бүтээлчээр хэрэгжүүлэх
Бусадтай хамтран ажиллах, хичээл сургалтаа үр дүнтэй зохион байгуулах, өөрийнхөө мэргэжлийн болон хувь хүний чадвараа хөгжүүлэх зэрэг зорилгодоо хүрэхэд шаардлагатай ном, арга зүй, технологи, веб хуудас, зөвлөгөө мэдээллийг хаанаас олохоо мэддэг болсон байна. Суралцагч оюутнууддаа нээлттэй эхүүдийг танилцуулах, сургалтдаа хэрхэн үр дүнтэй ашиглах талаар зөвлөгөө өгөх, сургалтын чанарыг дээшлүүлэх
© 2024 он. mindset.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency