Энэ удирдамжийн заавар, аргачлалуудыг багш өөрийн болгосноор дараах мэдлэг, ур чадвар, хандлагыг ажлын байрандаа харуулж чаддаг болсон байна. Тэдгээр нь:

  • Хүүхдүүдтэй ойр харилцаа үүсгэх хэд хэдэн арга замыг мэддэг болсон байна.
  • Хүүхэдтэй зан зангаа авалцахаас өмнө өөрт нь анхаарал тавьж байгаагаа харуулж чаддаг болсон байна.
  • Хүүхэдтэй харилцаа тогтоосныхоо дараа түүний давуу тал, онцлог байдал зэргийг хэлж өгч чаддаг болсон байна.
  • Хүүхэдтэй найрсаг харилцах, эелдэг хүрэх, тэврэх эсвэл гараа цохилцох зэрэг зан үйлийг зохистой байдлаар хийж сурсан байна.
  • Үгээр хүүхдийг хайрлаж байгаагаа харуулах нь төдий л хангалттай биш гэдгийг мэддэг болсноор хэзээ яаж биеийн үйлдлүүдийг ашиглахыг мэддэг болсон байна.
  • Боломж гарах бүрд хүүхдийн хийж буй зүйлд анхаарал хандуулах эв дүйгээ олсон байна. Ганц ч хүүхэд орхигдуулаагүй гэдэгтээ итгэлтэй байж чаддаг болсон байна.
  • Хүүхэд бүр өөрт нь анхаарал тавьж байгааг мэдрэх дуртай байдгийг мэддэг болсон байна.
  • Хүүхэд бүрийг чадна гэдэгт итгэж байгаагаа харуулахын тулд хүүхэд бүрийн онцлог, чадамжид тохирсон үүрэг ноогдуулж, хариуцлага үүрүүлэхээ мэддэг болсон байна.
  • Хүүхэд бүрд өөрт нь анхаарал хандуулдаг, хамтдаа цагийг өнгөрөөх том хүн хэрэгтэй байдгийг мэдэрдэг болно.
  • Ангиараа хамтдаа хийж гүйцэтгэх боломж бүрийг ашиглахаа мэддэг болсон байна. Өөрсдөөр нь зохион байгуулуулж, гүйцэтгүүлэх байдлаар мэдлэг бүтээх, туршлага хуримтлуулах арга зүйг мэддэг болсон байна.
  • Өдөржин зав чөлөөгүй ажилладаг хүний хувьд өөрийн хувийн асуудлуудаа ухаалгаар зохицуулж сурсан байна.
  • Ангид тогтсон дэглэм мөрдүүлснээр хүүхдүүд хэзээ, юуг, хэрхэн гэдгээ мэдэхэд нь тусалдаг гэдгийг ойлгосон байна.
  • Таныг тэдний талаар эергээр ярихыг сонсон тусгаж авах дадалтай болгож чаддаг болсон байна.
  • Хэлэхийг хүсэж байгаа зарим зүйлсээ бичээд, зураад өлгөсөн байх нь илүүдэхгүйг мэднэ.
  • Хүүхдийн хийсэн үйлдэл бүрийг шагнах, урамшуулах, зоригжуулах мэдрэмжийг төлөвшүүлсэн байна.
  • Тарахын өмнө тухайн өдөр болсон сайн сайхан зүйлсийг тоочин хэлж, бүгдэд талархал илэрхийлж заншсан байна.

Энэ удирдамжийн заавар, аргачлалуудыг багш өөрийн болгосноор дараах мэдлэг, ур чадвар, хандлагыг ажлын байрандаа харуулж чаддаг болсон байна. Тэдгээр нь:

  • Асуудал шийдвэрлэх чадвар чамд хангалттай бий, өөрөө шийд, өөрөө сонго, өөрөө хий гэж хэлж сурсан байна.
  • Хийсэн зүйлдээ хариуцлага хүлээж чаддаг болгоход анхаардаг болсон байна.
  • Зөв зүйл хийж эхлээгүй байсан ч хийх гэж байгаад нь талархаж сурсан байна.
  • Хүүхдийн шүүмжлэлтэй хандсан зүйлсэд анхаарал хандуулдаг болсон байна.
  • Өдрийн туршид болж буй зүйлсийн логик үр дагаврыг тайлбарлаж өгч заншсан байна.
  • Хүүхдэд сургамж болох зохиолыг 3 дагч тал дээр зохион ярьж сурсан байна.
  • Хүүхдэд өөрийн үйлдлээ засах боломж, орон зай, хугацаа өгдөг болсон байна.
  • Аливаа зүйлийг үйлдэхээс нь өмнө гарааны асуулт тавьж чаддаг болсон байна.
  • Хүүхдийг багш болох эсвэл аав, ээж болох боломж олгодог болно.
  • Хүүхдүүдэд үлгэр дуурайл үзүүлэх, хийж буй зүйлдээ дурлаж байгаагаа харуулах зэргээр тэднийг татан оролцуулах мэдрэмжтэй болсон байна.
  • Хүүхдэд өгөх зөвөлгөө, хичээлийг анхны боломж гарсан үед л зааж сургаж байхаа мэднэ.
  • Хүүхдээс төгс байдлыг шаардахгүйгээ мэддэг болсон байна.
  • Хүүхдээс ямар зан үйл хүлээж байгаагаа хэлж байна. Хэрвээ хүүхэд уг зан үйлийг харуулж байвал харамгүй магтан сайшаахаа мартдаггүй байна.
  • Хүүхдүүдээр хийлгэмээр байгаа зүйлээ дууны аянд оруулан дуулах чадвартай болсон байна.
  • Хүүхдийг өөртэй нь л харьцуулан гарч буй өөрчлөлт, дэвшил бүрийг цохон тэмдэглэж урамшуулж чаддаг болсон байна.

Энэ удирдамжийн заавар, аргачлалуудыг багш өөрийн болгосноор дараах мэдлэг, ур чадвар, хандлагыг ажлын байрандаа харуулж чаддаг болсон байна. Тэдгээр нь:

Хичээлийн төлөвлөлт хийх

Багш бүр тухайн хичээлийн жилд заах судлагдахууныхаа хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлэх төлөвлөлтөө хийдэг. (цаашид “хичээлийн төлөвлөлт” гэнэ). Төлөвлөлтөө хийхийн өмнө дараах асуултуудыг өөртөө тавина.

  • Би суралцагчдаа юу сурч аваасай гэж хүсэж байгаа вэ?
  • Би суралцагчдынхаа ахиц, амжилтыг яаж хэмжих билээ?
  • Би сургалтдаа ямар арга, хэлбэрийг түлхүү ашиглах боломжтой вэ?
  • Миний суралцагчид хэрхэн суралцах дуртай вэ?

Асуултын дагуу хөтөлбөрийн суралцахуйн зорилтуудыг илүү нарийвчлан авч үзнэ. Гэхдээ суралцагчдын хувьд ямар мэдлэг, ур чадвар, хандлага хамгийн чухал вэ гэдгийг харгалзан ямар агуулгыг түлхүү заахав, ямар агуулгуудыг багцлахав, сургалтын ямар шилдэг арга зүйг ашиглавал үр дүнтэй байхав зэргийг харгалзан жагсаалт илүү боловсронгуй болгоно.

Бидний өмнөх туршлагаар ЮУ ЗААХ ВЭ гэдэг дээр анхаарал хандуулдаг байсан бол шинэ хандлагаар ХЭНД?, ЮУ ЭЗЭМШҮҮЛЭХ ВЭ?, ТЭД ХЭРХЭН СУРАЛЦДАГ ВЭ?  гэдэгт анхаарал хандуулна. Сургалтын төгсгөлд хүрэх АМЖИЛТЫН ШАЛГУУР-аа тодорхой болгосноор ТӨЛӨВЛӨЛТ, СУРГАЛТ, ҮНЭЛГЭЭ илүү тодорхой, зорилготой үйл ажиллагаагаар удирдагдах боломжтой болно.

Хичээлийн төлөвлөлт хийх энэ загвар нь дараах 3 зүйлээс бүрдэж байгаа. Үүнд:

  1. Суралцахуйн зорилтууд (суралцагч төвтэй)
  2. Сургалтын явцын үнэлгээ
  3. Заах арга зүйн стратегиуд

Ээлжит хичээлийн төлөвлөгөө боловсруулах

Ээлжит хичээлийн төлөвлөгөө нь суралцагчид хичээлийн төгсгөлд ямар амжилтын шалгуурыг хангасан байх ёстой, түүнийг сургалтын явцад хэрхэн үр дүнтэйгээр эзэмшүүлэхийг тодорхойлсон Багшийн ажлын ЗАМЫН ЗУРАГЛАЛ байна. ЗАМЫН ЗУРАГЛАЛ буюу ээлжит хичээлийн төлөвлөгөөгөө боловсруулахдаа илүү нээлттэй, шинэлэг байдлаар хандаж, сургалтын явцад зөвхөн суралцагчдын суралцахуй, суралцахуйн үр дүнд анхаарал хандуулж чадах стратегиудыг сонгохыг хичээнэ.

Сайн ээлжит хичээлийн төлөвлөлт нь доорх 3 бүрэлдэхүүн хэсэгт ач холбогдол өгч, цогц байдлаар авч үзсэн байдаг. Тэдгээр нь:

  1. Суралцахуйн зорилтууд
  2. Сургалтын үед хэрэгжүүлэх үйл ажиллагаанууд
  3. Явцын, тасралтгүй үнэлгээ, сайжруулалт

Жишиг ээлжит хичээлийн төлөвлөгөө

Screenshot

Ээлжит хичээлээ төлөвлөх, заах, дүгнэх

  • Хичээл заахын өмнө
    • Амжилтын шалгууруудыг тодорхой болгох
    • Хичээлийн явцад онцгойлон анхаарал хандуулах цэг, үйл ажиллагаа, үнэлгээний явц, бие даах ажил зэргийг тогтооно.
    • Цагийн нарийвчилсан төлөвлөлт хийнэ. Хэрэгжүүлж чадахуйц гэдэгт анхаарал хандуулна.
    • Хичээлийн төгсгөлийг тусгайлан төлөвлөнө.
  • Хичээлийн үеэр
    • Хичээлийн агуулга, амжилтын шалгуур, цагийн төлөвлөлт, голлох үйл ажиллагаа зэргийг суралцагчдад нээлттэй танилцуулснаар тэдний илүү оролцуулахад тустай.
  • Хичээлийн дараа
    • Юуг бид сайн хийж чадсан бэ? Яагаад чадав? Мөн юуг арай өөрөөр хийсэн бол гэж бодож байна вэ? гэсэн асуултуудад тодорхой хариулт өгнө.

Ерөнхий танилцуулга

Үнэлгээ нь гарааны, оношлох, түвшин тогтоох, явцын, эцсийн зэрэг хэлбэртэй байдгийг мэднэ.

Үнэлгээний даалгавар боловсруулах

Эцсийн үнэлгээ-ний сэдэв, агуулга, даалгавар боловсруулахдаа дараах асуудлуудад анхаарал хандуулна. Тэдгээр нь:

  • Үнэлгээний даалгаварт оруулах сэдвүүдийн жагсаалтыг гаргахдаа судлагдахууны хөтөлбөрийг удирдлага болгоно.
  • Сурах бичигт тусгасан гол үзэл санаа, академик мэдлэг, агуулгыг орхигдуулахгүй байх
  • Тулгуур конспект, сургалтын слайд, үзүүлэнд оруулсан түлхүүр санаануудаа эргэн нягтлах
  • Гэрийн даалгавар, бие даалтад өгсөн дасгал, даалгавруудыг харгалзах
  • Ижил хичээл заадаг багш нартай ярилцах
  • Дараа дараачийн түвшин (залгамж хичээл, дээд анги, ажлын байр, амьдрал)-д ашиглагдах байдлыг авч үзэх

Суралцагчдад чиглүүлэг өгөх

Аль ч хэлбэрийн үнэлгээ хийхийн өмнө суралцагчдад үнэлгээний талаар чиглүүлэг өгнө. Учир нь суралцагч нэг бүрийг өөрийн сурсан, судалсан, эзэмшсэн чадамжуудаа гарган харуулах тэгш боломжийг олгох нь чухал. Үнэлгээний даалгаврууд нь багшийн барин ажилласан амжилтын шалгууруудыг хангуулж байхад чиглэнэ. Мэдээж үнэлгээний даалгаврыг тэдэнд мэдэгдэхгүй ч гэлээ, үнэлгээний талаар дараах зүйлсийг танилцуулна. Үүнд:

  • Үнэлгээний даалгавруудын төрөл
  • Үнэлгээнд багтсан хичээлийн сэдвүүд
  • Ном ашиглах эсэх
  • Үнэлгээ явагдах анги, кабинетад зөвшөөрөгдөх зүйлс
  • Хүндэтгэх шалтгаанаар үнэлгээнд хамрагдаагүй бол хэрхэн нөхөх зааварчилгаа
  • Үнэлгээний дүнтэй санал нийлэхгүй бол зарга үүсгэх журам г.м

Үнэлгээ зохион байгуулах

Дараах зүйлсийг төлөвлөх нь зүйтэй. Үүнд:

  • Тусгаарлах уу? Уламжлалт байдлаар суулгах уу?
  • Нэмэлт цаг өгөх үү?
  • Үнэлгээний явцад завсарлага өгөх эсэх?
  • Зарим суралцагчдад бичихгүй, дүрс эсвэл дуу хоолой бичиж хариулж болох эсэх?
  • Туслах хэрэгсэл ашиглуулах уу? Хэнд зөвшөөрөх вэ?
  • Тусгай хэрэгцээт суралцагчдын байршлыг хэрхэн зохион байгуулах вэ? г.м
  • Үнэлгээний хуудсыг засах ажлыг хөндлөнгийн хэн ч гүйцэтгэж болох уу? Түлхүүр нь бусдад ойлгомжтой байгаа юу?

Үнэлгээний дараа

Үнэлгээний ажлыг дүгнэх дараалал нь:

  • Үнэлгээний хуудсыг засах зааварчилгаатай нэг бүрчлэн танилцах
  • Суралцагчдын ажлыг засах явцдаа дор дор нь тэмдэглэл хийх
  • Тухайн нэг даалгаврын хариултыг засахдаа нэг дор бүх сурагчийнхыг засах уу гэдгийг бодолцох
  • Үнэлгээний үр дүнд анализ хийх, чанарыг тодорхойлох, харилцаа хамаарлуудыг тогтоох
  • Цаашид анхаарах зүйлсийн тайлан бичгээр үйлдэж, бусад багш нартаа түгээх г.м

 

 

Тэмдэглэлийн өдөр

(Асуудлаа ярилцан шийдвэрлэх)

  • Сайхан санаа хэнээс ч гарч ирж болно гэдэгт итгэдэг соёл.
  • Сургалт, Орчин бай соёл, Нөөц, Технологи гэх мэт хэд хэдэн ерөнхий ангилалд хуваана.
  • Хүмүүс өөрсдийнхөө хуваарийг гаргаж, зөвхөн өөрсдийн сонирхсон хэлэлцүүлэгт бүртгүүлнэ.
  • Модератор нарт, хэлэлцүүлгийг чигийг алдахгүй хадгалж, нүүрэмгий, дөлгөөн ямар ч төрлийн хүн байсан бүх хүний үгийг сонсож, хэлэлцүүлгийг удирдах талаар зааж өгнө.
  • Ямар нэг бодитой үр дүн гаргахын тулд оролцогч бүр бөглөх “гарах хуудас” боловсруулна.
  • Улаан хуудсанд санал, цэнхэр хуудсанд зүгээр л санаа, шар хуудсанд мөрдөх ёстой зарчмуудын санаа (Бусдаас суралцах зүйлс,шилдэг туршлагууд)-аа бичнэ. Хуудасны загвар энгийн байх тусмаа сайн.
  • Сургалт бүр тусдаа хуудсуудтай. Тухайн сэдэвт тохирсон бөгөөд тодорхой асуултуудтай байна.
  • Үүний зорилго нь санаануудыг бодитой ажил болгоход нь чиглүүлэхүйц утга учиртай оролцоог бий болгох явдал юм.
  • Хэрэгжүүлэх боломжтой баахан дажгүй санаануудын жагсаалттай болохыг бид хүсээгүй. Зорилго нь санаануудыг ажил хэрэг болгох хүсэл тэмүүлэлтэй хүмүүсийг тодруулан гаргаж ирэх явдал юм.

 

© 2024 он. mindset.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency