ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ 👋

ЯАГААД юм бол?

…Та өөрийн болон сурган хүмүүжүүлж буй бяцхан шавь нараа тойруулаад бод доо. Зарим нь сайн ярилцагч, манлайлагч, тусч, нийтэч байхад нөгөө хэсэг нь чимээгүй, нуугдмал, хойш суугч, эсвэл хөдөлгөөнтэй, чихгүй толгой мэт авирлах нь бий…

…Тэд маань шинэ хичээл тайлбарлаж байгааг тань харж, сонсож байна. Ойлгож байгаагаа ч харуулдаг. Гэхдээ гэрийн даалгавраа хийж чадалгүй ирдэг. Яагаад юм бол?

Таны асуултыг нэг нь зөв ойлгосон байхад, нөгөө нь буруу ойлгосон байдаг. Танд учир байна уу?

Яг ижил хөтөлбөрөөр, яг ижил багшаар, яг ижил орчин нөхцөлд суралцаж байгаа мөртлөө зарим нь онцсайн, зарим нь муу сурдаг нь ямар учиртай юм бол?…

ТАНИН МЭДЭХҮЙН ЧАДАМЖ гэж юу вэ?

Танин мэдэхүйн чадамж нь харах, сонсох, ярих мэдрэхүйтэй ижлээр хүний хамгийн чухал мэдрэхүй гэж үзэж болно. Хүүхэд эхийн хэвлийд байх 7 дахь сараас хөгжиж эхэлдэг гэж Харвардын Их сургуулийн бага насны хүүхдийн хөгжлийн төвийн хийсэн судалгаа харуулжээ. Уг судалгаанд дурдсанаар Тархины танин мэдэхүйн төв нь хүүхдийг 1 ойтой байхад нь хамгийн өндөр идэвхжилттэй байдаг гэж дурдсан нь нэн сонирхолтой.

Танин мэдэхүйн чадварыг хөгжүүлэх гэдэг нь хүний оюун ухааныг зөв эрэмбэ дарааллаар хөгжүүлэх, ажиллуулах, ашиглахтай холбоотой асуудал болох тул ялангуяа багш нар үүнийг маш сайн байх шаардлагатай.

Танин мэдэхүйн чадамж нь

  • нөхцөл байдлыг ойлгох,
  • анхаарал хандуулах,
  • эргэн санах,
  • хадгалах,
  • бодож сэтгэх,
  • ангилж ялгах,
  • учир шалтгааныг тайлах,
  • шийдвэр гаргах зэрэг болно.

Боловсролын гүйцэтгэх үүрэг

Боловсролын үйлчилгээ хүний буюу хүүхдийн хөгжилд хамгийн чухал нөлөөтэй үйл ажиллагаа гэдгийг бид мэднэ. Тийм учраас ч нийгмийн бүхий л институциуд анхаарал тавьж оролцдог. Улсын төсвөөсөө мэдэгдэхүйц их хөрөнгө мөнгө хуваарилдаг. Халамжилдаг салбар. Гэхдээ бид өнөөгийн явж ирсэн түүх, туршлага, мэдлэг дээрээ тулгуурлан ДАХИН БОДОХ цаг болсон.

Боловсролын хөтөлбөрүүд голчлон математик, монгол хэл, компьютер, байгалийн ухаан гээд голдуу академик мэдлэгт илүүтэй, заримдаа 100% анхаарч ирсэн. Өнгөрсөн 2022 оны PISA шалгалтын үнэлгээгээр монгол хүүхдүүд мэдлэгээ практикт хэрэглэж чаддаггүй гэсэн дүгнэл гарч ирсэн. Энэ ч аргагүй юм. Манай сургалтын хөтөлбөрт багтсан академик мэдлэгийг шууд амьдрал, практикт хэрэгжүүлэх боломж хомс, арга замыг нь зааж өгдөггүй сул тал өдийг хүртэл хадгалагдсаар иржээ.

Нэгэнт бид юун дээр алдаж байгаагаа мэдэж байгаа тул дээр дурдсан судлагдахуунууд, суралцахуйн чиглэлүүдийн агуулгад академик мэдлэгийг бодит амьдрал дээр хэрэглэх аргачлал, хэрэглүүлэх төсөл хөтөлбөрүүдийг олноор хөгжүүлэн сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрч байна.

Бидний танил онолууд

Танин мэдэхүйн чадамж эзэмшүүлэх асуудлыг тодорхойлсон бидний танил онолууд бий. Тухайлбал:

  • Piagetian Theory
  • Vygotskian Theory and Нийгэм соёлын нөлөө
  • Тархины үйл ажиллагааны онолууд
  • Суралцахуйн суурь онолууд г.м

Сургалтаар хөндөж ярих асуудлууд

  • Тархины үйл ажиллагааны талаар товчхон
  • Нярай, балчир, бага, өсвөр насны хүүхдүүдийн танин мэдэхүйн чадваруудын онцлогийг танилцуулна. Танин мэдэхүйн чадвар гэдэгт
    • Орчноо мэдрэх, мэдээлэл хүлээн авах чадвар
    • Анхаарал хандуулах чадвар
    • Санах ойн үйл ажиллагаа
    • Үйл явдлыг ойлгох, ангилах
    • Мэдлэгээ тэлэх
    • Учир шалтгааныг тайлах, логик сэтгэлгээ эзэмших зэрэг чадваруудыг бодит жишээн дээр тулгуурлан тайлбарлана.

Нийт сургалтын цаг: 24 цаг.

  1. Боловсрол 4.0 загвар буюу боловсролын хөгжил нь аж үйлдвэрийн салбарын хөгжлийг даган хувьсаж байна. Боловсролын байгууллага хөгжихийн тулд хамт олон нь нэг алсын хараа, зорилго, зорилтын дор зангидагдаж  байх нь чухал юм. Боловсролын байгууллагын зорилго нь суралцагч нэг бүрд “Эерэг хандлага” төлөвшүүлж, сурч хөгжих, ажиллаж амьдрахад нь бэлтгэх явдал. Боловсролын өнөө цагийн өөрчлөлтүүд нь албан боловсролын зэрэгцээ албан бус боловсролын олон хэлбэрийг хүлээн зөвшөөрөх, хэвшмэл ойлголтоос гадуур, гэр бүлийн боловсрол, шашин, найз, нөхөд, байгаль нийгмийн хүчин зүйлс гээд хүний боловсролд хуудас нэмэх олон боловсролын хэлбэрүүдийн талаар ойлголтуудыг ярилцана.
  2. Боловсролын байгууллагад суралцаж байгаа суралцагч, оюутан бүрийг ажилд бэлэн, амьдралд бэлэн, ирээдүйд болон хувь хүн болгон төлөвшүүлэх нь орчин үеийн боловсролын салбарын зорилго байх ёстой. Боловсролын шийн хуучин эргэцүүлэл, багш 4.0 хэрхэн загварчлагдсан, боловсролын салбар дахь технологийн хувьсал өөрчлөлт, суралцахуй болон багшлахуйн шинэлэг арга барил, арга зүй зэргийн талаар ойлголттой болно.

Хүний тархи аливаа нөхцөлд хурдан таньж, түүнд үзүүлэх үй олон хариу үйлдлийг үйлдвэрлэхийн зэрэгцээ хамгийн зөвийг нь тогтоон, бусдыг шүүн, зөв хариу үйлдэл үзүүлэх чадварыг “Гүйцэтгэх чадамж” гэж нэрлэдэг. Гүйцэтгэх чадамжийн хүрээнд шийдвэр гаргах чадамж, төлөвлөх чадамж, мэдлээлийг боловсруулах чадамж, нөхцөл байдлыг удирдан чиглүүлэх чадамж зэрэг бодит үйл ажиллагааны чадамжууд хамаарна. Аливааг төгс гүйцэтгэх чадамжид дараах ур чадвар, хандлага, зан үйл орж байна. Үүнд: Хариу үйлдлийг шүүх, ажлын санах ой, сэтгэл санаагаа хянах, анхаарал төлөвлөгөө удирдах, гүйцэтгэлд санаачлагатай хандах, төлөвлөх/эрэмбэлэх, зохион байгуулах, цагийн менежмент, зорилгодоо хүрэх тэвчээр, уян хатан байдал, мета танин мэдэхүй зэрэг. Аливаа төгс гүйцэтгэх чадамжийн ур чадвар, хандалага, зан үйл бүрийн тодорхойлолт болон суралцагдын болон багш, эцэг эхчүүдийн гүйцэтгэлийн чадамжийг тодорхойлох тест, Computational Thinking чадамжийн танилцуулга, хөтөлбөр бэлтгэх арга зүй (дадлага) гэсэн сэдвүүдийг судалж, дадлага ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Тархи хэрхэн суралцдаг вэ?

Хүний тархи нь цахилгаан энерги бүхий 100 орчим (86) тэрбум мэдрэлийн эсээс бүрддэг. Түүнийг нейрон гэдгийг бид мэднэ. Нейронууд өөр хоорондоо аксон гэх тэмтрүүлээр холбогдож, мэдлэг бүтээнэ. Хүн аливаа зүйл сурна гэдэг нь мэдрэлийн эсүүд хоорондоо холбогдон бүлэг сүлжээ үүсгэх үзэгдлээр тайлбарлагдана. Тархинд үүсэж байгаа нейроны холбоосыг синапс гэж нэрлэдгийг ч бид мэднэ. Зарим холбоос генийн бүтцээс хамаарсан төрөлх байдаг бол нөгөө хэсэг нь хүний амьдралын туршид үүсэж бий болдог (Б.Галбадрах, 2021).

Тархи нь яг ижил бүтэц, хэмжээтэй 2 тал бөмбөрцгөөс бүрдэнэ. Цааш нарийвчилвал, тал бөмбөрцөг бүр нь духны, оройн, дагзны, завсрын 4 хэсэгт хуваагддаг (Johns Hopkins Medicine, 2023).

Хэсэг тус бүр нь хүний үйл ажиллагааны өөр өөр үүрэг, модулийг хариуцна. Өөр хоорондоо нэг цул мэт холбогдон ажиллана. Духны хэсэг нь шийдвэр гаргах, ухамсартайгаар бодож сэтгэх, нэг ёсондоо хувь хүний хэн байхыг тодорхойлдог гэж үзэж болно. Оройн хэсэгт амтлах, хүртэхүй мэдрэмж, орон зайн баримжаа, хэл яриа хөрвүүлэх зэрэг модулиуд хийгдэнэ. Дагзны хэсэг нь харааны мэдрэхүйг хариуцна. Завсрын хэсэгт сэтгэл хөдлөл, санах ой, сонсох мэдрэхүй, хэл яриаг хариуцна. Ерөнхий байдлаар ингэж тодорхойлдог яг үнэндээ 50 гаруй дэд хэсгээс бүрдэн хүний амьдралын бүхий үйл ажиллагааг зохицуулж байдаг нь гайхамшигтай. Түүнчлэн хүн нь зөвхөн харах, сонсох, үнэрлэх, хүрэлцэх, амтлах 5 мэдрэхүйтэй биш, харин орон зай, биеэ чагнах, сэтгэл хөдлөлийн гэх мэт 30 орчим мэдрэхүйтэй гэх болсон нь сэтгэл хөдөлгөм. Суралцахуй нь мастер ангилалд хүрч болдог гэдгийн үндсэн шалтгаан нь энэ юм.

7 нас хүртэл хүний бүхий л амьдралдаа хэн байх вэ гэдгийг тодорхойлох дадал хэвшил, зан төлөв програмчлагддаг гэж Биологийн ухааны нэрт эрдэмтэн Брюс Липтон тодорхойлсон байдаг (Youtube, Гайхалтай илтгэлүүд суваг, 2023) ч яг үнэндээ системтэйгээр боловсрол эзэмшиж чадвал бид юуг ч сурч, эзэмшиж болно (Dweck, 1998).

Тиймээс суралцахуйд суралцах нь бид өөрсдийгөө ирээдүйдээ бэлдэхэд туслах чухал хэрэгсэл болж байна. Энэ нь биднийг тодорхойгүй бас бүрхэг байсан ч ирээдүй рүү зоригтой замнах өргөн чөлөөг бүтээн босгоход тусална. Өмнө бус шинэ цаг үеийн ажлын байрууд, амьдралын нөхцөл байдлууд нь олон төрлийн авьяас бүхий бүтээлч хүмүүсийг шаардана. Эрдэмтэн судлаачид ч төсөөлөөгүй олон боломжууд хүн төрөлхтний өмнө бий болно. Гэхдээ тэдгээрийг үр дүнтэй ашиглахад өнөөдрийн сургалтаар эзэмшиж чадахгүй мэдлэг, хараахан эзэмшээгүй ур чадварууд, хараахан төлөвшөөгүй хандлага (майндсет)-ыг шаардах болно. Хүн бүрд аливааг сурах чадвар, арга барил бий.

Сургалтын хугацаа: 6 цаг

  1. Зорилго: Бага боловсролын байгалийн ухааны судлагдахууныг Олон улсын туршлагад тулгуурлан сурагчдын сониуч зан, критикал сэтгэлгээ, бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвар зэргийг хөгжүүлэхийн тулд туршилтат суурилсан хичээлийн заах арга, урчадварыг хөгжүүлэх оршино.
  2. Агуулга: Бага боловсролын байгалийн ухааны хичээлийг сонирхолтой, үр дүнтэй аргаар заах, хичээлийг 5Е загвараар боловсруулж, эрэл хайгуулд суурилсан сургалтад ашиглах хэрэглэглэхүүний зарим туршлагыг судлах зэрэг агуулыг судална. Төсөл, туршилт давамгайлсан үйл ажиллагааг хичээлдээ тусгах, байгаоийн ухааны хичээлээр сурагчдын бүтээлч, эрэл хайгуулч байдлыг хөгжүүлэх зэрэг сургалтын олон төрлийн арга барил ур чадварыг эзэмших юм.

Энэхүү сургалт нь уламжлалт боловсролын стандартыг 21-р зуунд зайлшгүй шаардлагатай орчин үеийн ур чадвартай хослуулан багш нарыг чадавхжуулах зорилготой юм. Суралцагч төвтэй сургалтын арга зүйгээр багш нар 21-р зууны сургалтын хүрээнд дараах агуулгыг эзэмшүүлнэ. Үүнд: (1) Эргэцүүлэн бодох (2) Хамтын ажиллагаа, (3) Харилцаа холбоо (4) Бүтээлч байдал. Технологийн интеграцчлал, дэлхийн жишиг боловсролд нийцүүлэн монголын анги, танхим заах арга зүйг шинэчлэхийг зорьсон.

© 2024 он. mindset.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency